Аялал зугаалгаар явах үед танд хамгийн их хэрэг болох лайфхакууд
Зуны цагт хүмүүс хөдөө гадаа аялал зугаалгаар их явдаг. Харин санаанд оромгүй зүйлс тохиолдож, эрүүл мэндээрээ хохирох явдал ч цөөнгүй тохиолдоно. Тиймээс ямагт бэлтгэлтэй явахад илүүдэхгүй. Өнөөдөр та бүхэндээ хөдөө хол явах тохиолдож болох аюулд хэрхэн бэлтгэлтэй байх, ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг хүргэж байна.
Уух усгүй болсон үед
Шүүдрийн ус хамгийн цэвэр цэнгэг байдаг. Таны ойр хавьд ус байхгүй арга ядсан бол шүүдрийн дуслыг цуглуулж ууж болох юм. Өглөө үүрээр шүүдэр унасан цэцэг навчсыг олж, цэвэрхэн, нимгэн даавуунд шингээж авна. Үүнийгээ хөнгөн базаж мушгиад ундны ус гаргаж авах боломжтой юм.
Зууханд гал гарах
Энэ үед хайруулын тавган дээрээ ус хийж хэрхэвч болохгүй. Харин тагаар нь таглаж, улангассан галыг намжааж болох юм.
Салхитай өдөр гал асаах хэрэгтэй болсон үед
Мод, хуурай навч зэргийг цуглуулж, тостой даавуу уяаг бэлтгэнэ. Эхлээд моднуудаа босгож, шовгор болгоно. Доор нь тостой даавуугаа уяагаар ороож, дээр нь хуурай навч зэргийг овоолно. Одоо галаа асаагаад үзээрэй. Салхитай байсан ч амархан асна.
Машин гэнэт эвдэрсэн үед
Хөдөө, хотоос зайдуу явж байх үед гэнэт машин эвдэрсэн бол машиндаа хоноход хүрнэ. Ингэхдээ машиныхаа хаалгыг түгжиж, цонхоо хаах хэрэгтэй. Энэ нь машиныг дулаанаа хадгалахад тусална. Мөн машинаа замаас холдуулж болохгүй. Ойр байлгаарай. Энэ нь зөрөн өнгөрөх машины анхаарлыг татаж, ямар нэг тусламж хүсэх боломжийг олгоно.
Яаралтай цэвэрлэгээ
Хувцсаа толботой болгочихсон бол эхлээд тухайн хэсгээ норгох хэрэгтэй. Дараа нь толбон дээрээ давс эсвэл хүнсний сода асгаж, 15 минут байлгана. Ингээд хувцсаа ахин нэг сайтар угаагаад үзээрэй. Толбо нь арилна гэдэгт итгэлтэй байна.
Тог цахилгаангүй болсон бол
Гэнэт гэрэл цахилгаангүй болсон бол танд масло тус болно. Маслоны гол хэсэгт хөвөн нарийсгаж бэлтгэсэн голыг суулгаж асаана. Мөн жүржийн хальсыг ашиглаж болох юм. Доторх жимсийг нь аваад оронд нь тос хийж гол ороогоод асааж болно.