Энэ таны сормуус, хөмсөг, үсийг солиотой ургуулна!

Өтгөн хөмсөгтэй, урт сормуустай, намирсан үстэй болох нь хүн бүрийн хүсэл байдаг. Хэрэв бүсгүй та хөмсгөө шивүүлэх, сормуус суулгуулах, үс залгуулах тухай бодож байгаа бол тэр бодлоо толгойноосоо авч хаяарай.

Учир нь танд бид ямар нэгэн гоо сайхны салоныг зорилгүйгээр, үс хөмсөг болон сормуусаа өтгөн урт болгох байгалийн аргыг зааж өгөх гэж байна. Үүнийг хэрэглэж үзсэн хүмүүс ямар үр дүнтэй болохыг нь танд шууд хэлээд өгөх байх шүү.

Таны хүслийг биелүүлэх тэрхүү бэлдмэлийн орц бол тун энгийн.

  • Касторын тос – 5 халбага
  • Кокосын тос – 5 халбага

Кокосын тосны тухайд томоохон супермаркетуудаар худалдаалагддаг тул та үүнийг амархан олоод авчихна. Үүнийг зөвхөн үс, хөмсөг, сормуус ургуулахдаа ашиглахгүй. Та үүгээр биеэ тосолж, кофе цайндаа хийж найруулж уух гэхлэн төрөл бүрээр ашиглаж, эрүүл мэнд гоо сайхандаа хөрөнгө оруулж чадна. Кокосын тосыг нэг авчихсан байхад та юу бол юунд хэрэглэж болох юм.

Касторын тос бол олдоход жоохон төвөгтэй байж мэднэ. Та томоохон эмийн сангуудаас авч болохоос гадна Орос явж байгаа хүнд захиад авч болох юм. Энэ нь үс, хөмсөг, сормуус ургуулдаг гэдгээрээ тун ч алдартай шүү.

Хэрэглэх арга:

  • Хоёр төрлийн тосоо хольж, шингэн болгоно.
  • Үүнийгээ хуйх, хөмсөг болон сормуусандаа түрхээрэй.
  • Тус аргыг орондоо орохын өмнө хэрэглэх бөгөөд түрхэж дуусаад шууд унтаарай.
  • Харин өглөө босоод үс, хөмсөг, сормуусаа усаар зайлж угаана.
  • Хэдхэн өдрийн дараа та үр дүнг нь мэдрэх болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!