Хамгийн үзэсгэлэнтэй хэмээгддэг бүсгүйчүүд ямар залууг нөхрөөрөө сонгосон бэ?

Алдартнууд үргэлж камерын өмнө амьдардаг. Тэдний өмсөж зүүх, идэж хэрэглэх бүхэн хүмүүсийн нүдэн дээр ил байдаг билээ. Харин камер унтрахад тэдний хувийн амьдрал ямар байдаг болохыг тааж мэдэхийн аргагүй. Хүн бүрийн хамгийн халуухан, үзэсгэлэнтэй хэмээн магтаж, сайшаадаг алдартай бүсгүйчүүд ямар залуусыг нөхрөөрөө сонгосон байдаг бол? Амтай болгон л тэднийг хамгийн сайхан залуутай хуримаа хийх байх гэж бодож байсан ч, тэд энгийн нэгэнг сонгосон байх аж.

Леди Гага болон Майкл Полански

Леди Гага менежер Кристиан Каринотой үерхэж, дууны инженер Дан Хортонтой богино хугацаанд үерхсэн харилцаагаа тасалсны дараа Харвардын төгсөгч бизнес эрхлэгч Майкл Поланскитай шинэ харилцаа тогтоожээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард хамт авахуулсан зургаа инстаграмд нийтэлж, болзож байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Леди Гагагийн инстаграм хуудаснаа тэдний хамт авахуулсан зургууд цөөнгүй байгаа нь тэдний харилцаа халуухан байгааг илэрхийлнэ.

Кирстен Данст болон Жесси Племонс

Кирстен Данст ирээдүйн нөхөр, жүжигчин Жесси Племонстой 2015 онд Фарго киноны хоёрдугаар ангийн зураг авалтын үеэр танилцаж байсан. Тухайн цагаас хосууд болзож эхэлсэн бөгөөд 2018 онд хүүтэй болж бүл нэмсэн билээ.

Айшвария Рай болон Абхишек Баччан

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээх цолыг хүртэж явсан бүсгүй нь жүжигчин Абхишек Баччантай гэр бүл болж, 14 жил гаруй аз жаргалтай амьдарч байна.

Хосууд 10 настай Аарадхяагаа гэх үзэсгэлэнтэй охинтой.

Меган Фокс болон Machine Gun Келли

Меган Фоксийг хамгийн халуухан бүсгүй хэмээн хүн бүр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Гоо бие галбир, халуухан дүр төрх, төгс царай зүс гээд түүнд өөлөх зүйл үгүй. Харин түүний амрагаар реппер Машин Ган Келли сонгогджээ. Хосууд 2020 оноос болзож эхэлсэн.

Тэд олон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, харилцаагаа ил болгосон билээ.

Мадонна болон Ахламалик Уильямс

Попын хатан хаан хэдэн жилийн турш 27 настай бүжигчин Ахламалик Уильямстай үерхэж байгаа билээ. Тэдний насны зөрүү хосуудын харилцаанд тийм ч том асуудал болоогүй. Хосууд 2015 онд дуучны аялан тоглолтын үеэр танилцаж байжээ.

Эмили Ратайковски болон Себастиан Бер-Макклард

Өнөө үеийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Эмили Ратайковски продюсер Себастиан Бер-Макклардтай гэрлээд 3 жил гаруй болж байна.

Энэ оны 3-р сарын 8-нд хосууд Сильвестр-Аполлон хэмээх хүүгийн эцэг эх болцгоосон билээ.

Натали Дормер болон Дэвид Оакс

Жүжигчид Натали Дормер, Дэвид Оакс нар 2019 онд “Venus in Furs” киноны зураг авалтын үеэр танилцсан. Зураг авалтын үеэр дотносож, хосууд болцгоосон бөгөөд энэ оны ихээр охинтой болсон.

Рейчел МакАдамс болон Жейми Линден

Үзэсгэлэнтэй, дур булаам жүжигчин бүсгүй маань зохиолч залуутай гэр бүл болсон. Хосууд одоо 2 хүүхэдтэй бөгөөд хувийн амьдралаа аль болох нууцлахыг хичээдэг.

Дакота Жонсон болон Крис Мартин

2017 оны 10-р сараас хойш Fifty Shades of Grey франчайзын од Дакота болон Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартинтай үерхэж эхэлсэн. Жүжигчин бүсгүй шинэхэн амрагийнхаа хүүхдүүдтэй сайн харилцаатай байдаг гэнэ шүү.

Рианна болон A $ AP Роки

Крис Браун, Дрейк, тэрбумтан Хассан Жамеел гээд л Рианнагийн холбогдож байсан залуус цөөнгүй. Харин сүүлд алдарт дуучин бүсгүй нь олон жил найзалсан рэппер ASAP Rocky-тай амрагийн холбоотой болсноо зарласан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!