Ханхүү Виллиам, гүнгийн авхай Кейт нарын хүүхдүүдээ хүмүүжүүлдэг нууц аргууд

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Энэ нь эгэл жирийн хүүхэд байсан ч, эрхэмсэг ханхүүгийн хүүхэд байсан ч ялгаагүй. Английн хунтайж Виллиам, гүнгийн авхай Кейт нар хүүхдүүдээ маш зөв хүмүүжүүлдэг гэдгээрээ алдартай. Өнөөдөр хамтдаа тэднээс суралцацгаая.

Харилцааны буйдан

Хүүхдүүд нь хэчнээн буруу зүйл хийсэн ч, аав ээж нь хашхирч загнидаггүй. Тэдэнд хүүхэдтэй ярилцах тусгай буйдан байдаг аж. Тэр буйдан дээр хүүхэдтэйгээ хамт суугаад ярилцаж, юу буруу хийснийг нь тайлбарладаг. Ингэж хүүхэдтэй ярилцаж, ойлгуулах нь зөв хүмүүжилтэй болоход тусалдаг болохыг ханхүү, авхай хоёр онцолдог байна.

Хүрэлтийн хүч

Кейт хүүхдүүдээ муухай аашилж, уурлахаас сэргийлэх сонирхолтой арга хэрэглэдэг байна. Энэ нь хүүхдийн толгойг илэх аж. Кейт хүүхдүүдийн хамтаар олон арга хэмжээнд оролцдог энэ үед хүүхдүүдийг томоотой байлгахын тулд толгойг нь хөнгөн илж, биед нь хүрч, тэвэрдэг байна. Энэ нь хүүхдийг тайвшрахад тусалдаг гэнэ.

Нүдний түвшинд нь очиж ярилцах

Хүүхэд өөрийнхөөрөө зөрүүдлэж, муухай аашлах үед аав ээж нар маань доош сууж, хүүхдийнхээ нүдний түвшинд очиж, нүд рүү нь харж байгаад ярилцах хэрэгтэй. Энэ нь хүүхдэд илүүтэй сайн сонсогдож, сайн тусдаг байна. Кейтийн бас нэг хүүхэд хүмүүжүүлэх арга аж.

Заримдаа дүрмийг зөрчих зүгээр

Хатан хааны гэр бүлийнх гэхээрээ үргэлж цаг ямагт хатуу дүрэм журамд баригдаад байдаггүй. Аав ээж нь хүүхдүүддээ хүүхэд байх боломжийг аль болох олгож байхыг хичээдэг төдийгүй тэднийг дүрсгүйтэх, эрхлэхийг зөвшөөрдөг. Хүүхэд тул том хүн байлгаж, хэтэрхий ухаалаг, даруу төлөв байлгах гэж хүчлэх хэрэггүй.

Хувцсаа ээлжилж өмсдөг

Ах нь өмсөж байгаад багадсан хувцсаа дүүдээ өгдөг бичигдээгүй хууль ардын амьдралд байдаг. Гэхдээ энэ нь хатан хааны элит гэр бүлд бас үйлчилдэг бололтой. Энэ нь тэднийг илүү энгийн, эрх чөлөөтэй байхад тусалдаг аж.

Хүүхдээ дэмжих

Кейт үргэлж эрхэмсэг харагдах боловч хаалттай хаалганы цаана бол энгийн нэг ээж. Сул өмд өмсөөд, үсээ дээш боогоод хүүхдүүдтэйгээ тоглож, тэднийг дэмжинэ. Багахан амжилт гаргасан ч урамшуулж, сайшаадаг бөгөөд энэ нь хүүхдүүдэд өөртөө итгэх итгэлийг өгдөг болохыг онцолжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!