Талх, татсан махаар хамгийн тансаг хоолыг хийж сурцгаая

Амархан, хялбархан, амттайхан хоол хийж сурах уу? Өнөөдөр та бүхэндээ энгийн талх, багахан махаар тансаг хоол хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Сурч аваад дагаад хийгээрэй.

Орц:

  • Талх – 1 ширхэг
  • Сүү – 150 мл
  • Татсан мах – 300 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Өндөг – 4 ширхэг
  • Сүү – 100 мл
  • Бяслаг
  • Давс
  • Перец

Хийх арга:

Татсан махан дээрээ татсан сонгино, давс, перец хийж базаарай. Талхаа дундаж зузаантай хэрчиж бэлтгээрэй. Зүссэн талх бүрээ сүүнд дүрж норгоод, шарах шүүгээний тавцан дээр тавьна. Талхан дээрээ базсан махаа тарааж тавих хэрэгтэй.

Сүүн дээр өндгөө хагалж хийгээд хутгана. Дээр нь давс бас нэмж хийж хутгаарай. Үүнийгээ махаар хучсан талх дээрээ асгана. Ингээд үүнийгээ зуухандаа хийж, 180 хэмд 30-35 минут жигнэж болгоорой.

Хоолоо гаргаж ирээд үрсэн бяслагаа цацаж, буцааж шарах шүүгээнд хийж 5-7 минут байлгаад гаргана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!