Жүжигчин Б.Цэцэг өөрийг нь фотошоп хийсэн постны ачаар 3000 дагагч нэмжээ

200 орчим жилийн түүхтэй дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг Agence France Presse (AFP) өнөөдөр Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон тухай мэдээлжээ.

Ингэхдээ сонгуульд ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 2012 онд парламентын нэг гишүүнийг зодсоныхоо дараа “нударга” хочтой болсон гэж онцолсон байна.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийг хамгийн ихээр шүүмжилж, сонголтгүй сонголт хэмээн уриалж байсан жүжигчин Б.Цэцэг түүнийг ялалт байгуулвал aмиa хoрлoно гэж утга бүхий бичвэр цахим орчинд тараад байсан юм.

Харин энэ нь хуурамч болохыг тэрбээр бичин дараах тайлбарыг хийхдээ, “Хөөш өчдөр намайг үхнэ гээд фотошоп хийсэний ачаар 3000 орчим хүн үхсэн эсэхийг минь шалгахгээд дагасан байдаг. Фолловрс нэмж өгсөнд баярлалаа троллуудаа. Таграад хоёр хоног хэвтвэл 200К шууд болох шинжтэй” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!