Дуучин Зоригт: Ойрхоноор нь Хишигдалайгаа “бавах” юмсан даа

Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нарыг танихгүй хүн ховор. Үеийн залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлж яваа хоёр уран бүтээлчийг хосын харилцаатай юу гэх асуулт үргэлж дагадаг.

Дуучин бүсгүй “The LATE NIGHT with MIKO” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн хамтрагч Зоригтын талаар ярьсан нь багагүй шуугиан тариад байсан юм.

Тэгвэл саяхан “The LATE NIGHT with MIKO” нэвтрүүлэгт дуучин С.Зоригт оролцсон бөгөөд хөтлөгч Мико дуучин Зоригтоос Хишигдалай, Амина, Цэлмүүн нарын бүсгүйчүүдээс хэнийг нь сонгох вэ? гэсэн асуултанд “Би энэ талаар бодож байгаагүй юм байна. Яасан эвгүй юм бэ. Ойрхоноор нь Хишигдалайг “хусаад” хаялаа. Бид хоёр чинь бавалцахааc бусдыг нь бараг бүгдийг нь хийсэн шүү дээ” хэмээн хариулжээ.

Дуучин залуусдаа дараа дараагийн уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!