“Ододтой бүжиглэе” шоунаас төрөн гарсан жинхэнэ хосууд

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар явсаар ялагч тодорсон билээ. Шоуны оролцогч Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нарыг хайр сэтгэлийн холбоотой болсон гэх бор шувуу нисээд байсан юм.

Харин жүжигчин Дөлгөөн-Аюуш нэвтрүүлгийн үеэр олны хэлээд байгаа шиг хосын харилцаа байхгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл оролцогч Т.Нандин-Эрдэнэ жинхэнэ хайрын эзэн нь тус шоуны оролцогч, бүжигчин Н.Отгонжаргал байжээ.

Тэд хайр сэтгэлийн холбоотой болсноо бусад оролцогчдоосоо ч нууцалж, удаан явсан бөгөөд өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан өөрсдийгөө илчилсэн юм. Хосуудаа аз жаргал хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!