Угаалгын өрөө хэчнээн цэвэрхэн байсан ч, замбараагүй харагдуулдаг зүйлс

Хүн бүр өглөө босоод угаалгын өрөөндөө ороод, унтахаас өмнө ч бас угаалгын өрөөгөөр нэг орчихоод гарна. Угаалгын өрөө гэдэг бол бидний амьдралд ийм том орон зайг эзэлдэг, басхүү нэг чухал өрөө билээ. Тиймээс хаалгыг нь хаагаад л орхичихоод ямар байгааг нь анзаарахгүй, тоохгүй яваад байж болохгүй. Мөн ажилсаг гэрийн эзэгтэйг угаалгын өрөөгөөр нь дүгнэдэг гэх үг ч бий. Иймд угаалгын өрөөгөө зөв тохижуулах, хэрэггүй зүйлсийг гаргаж хаях хэрэгтэй. Хамтдаа угаалгын өрөөг замбараагүй харагдуулдаг зүйлсийг мэдэж авцгаая.

Булангийн төмөр тавиур

Угаалгын өрөөний буланд төмөр тавиур олон жилийг элээнэ. Усны ууранд зэвэрч өнгөө алдсан ч хаях тухай бодол эзэнд нь төрөхгүй нь харамсалтай. Та ч бас угаалгын өрөөгөө замбараагүй, өнгөө алдсан харагдуулахгүйн тулд буландаа тогтоож орхисон зэвэрч муудсан тавиураа солиорой.

Угаалгын машин дээр овоолж тавьсан угаалгын зүйлс

Та угаалгын машин дээрээ овоолж тавьсан зүйлсээ цэгцлээд нэг үзээрэй. Угаалгын өрөө тань тэс өөр харагдаж эхлэх болно. Илүү цэгцтэй, замбараатай харагдах тул одооноос угаалгын машин дээрээ эд зүйлс өрж болохгүй.

Ил тавьсан шахмал саван

Сүүлийн үед гоёмсог савангийн суурь болон савнууд төрөл бүрээр хийгдэх болсон. Тэдгээрээс сонгож, угаалгын өрөөндөө тохирох өнгө, загвар бүхий гоёмсог савангийн суурьтай болох хэрэгтэй. Өрөөнд өнгө нэмээд л ирэх болно.

Ил задгай тарааж тавьсан зүйлс

Жижигхэн зайтай ч гэсэн угаалгын өрөөнд маш олон зүйлийг хадгалдаг. Ийм хязгаарлагдмал орон зайд бид аль болох олон зүйлийг багтаахыг хичээдэг нь хамгийн том алдаа болдог. Харин оронд нь хаалгатай цэвэрхэн шүүгээ авч тавиарай.

Хаалганд өлгөсөн алчуур болон хувцас

Ариун цэврийн өрөө нь өндөр чийгшил бүхий бүс тул алчуур, халат зэргээ хаалганд өлгөж болохгүй. Үүнээс гадна замбараагүй харагдуулах сөрөг талтай.

Пааран дээр өлгөсөн алчуур

Алчуур зэргийг угаасны дараа бүрэн хатааж эвхэж далд хийх хэрэгтэй. Энд тэнд тарааж тавиад байх нь хэчнээн цэвэрхэн байсан ч угаалгын өрөөг замбараагүй харагдуулна.

Цоргонд өлгөсөн бие угаагч

 

 

Ийм айлууд маш олон байдаг биз дээ? Одооноос тусдаа өлгүүр гаргаж, бие угаагч эд зүйлсээ өлгөж байгаарай.

Саванд хийж тавьсан шүдний сойз

 

Шүдний сойз хадгалах маш хөөрхөн, цэвэрхэн савнууд олон болсон. Тийм болохоор энгийн нэг цагаан саваа өөрчилж, шинэчлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!