Моодноос гарсан хувцаснуудыг ашиглаж, загварлаг дэгжин хувцаслах санаанууд

Загвар гэдэг өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Үүнийг ямагт дагана гэвэл хамаг мөнгөө хувцас хунарт зарцуулсаар дуусах биз. Харин үүний оронд өөрт байгаа хувцаснуудаа тохируулж өмсөж сураарай. Танд багахан мэдрэмж байхад цаг үеэсээ хоцрохгүй, загварлаг, дэгжин хувцаслаж чадна. Загвараас гарсан хэмээгддэг хувцсаа засаад ингэж өмсөөрэй.

Нэхмэл ноосон цамц

Нэхмэл, том ноосон цамцаа хаана хэрхэн өмсөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл өндөр суудалтай, сулавтар өмдөн дээгүүр цамцаа өмсөөд хормойг нь өмдөн дотроо хийгээд үзээрэй. Илүү шинэлэг, загварлаг харагдах болно.

Хүзүүтэй, бариу ноосон даашинз

Энэ төрлийн даашинзыг дангаар өмсөхөд тохиромжгүй. Харин гадуур нь урт хүрэм, эсвэл богино куртик өмсөж болох юм.

Энгийн ноосон цамц

Хэрэв та энгийн нэг ноосон цамц өмсөж байгаа бол таны өмсөх хүрэм, өмд зэрэг нэгэн хэвийн, энгийн байж болохгүй. Илүү сонин содон, ганган дэгжин, өмд хүрэм өмсөж байж цамц тань дэгжин болж ирнэ.

Богино суудалтай өмд

Богино суудалтай жинсэн өмдөн дээгүүр уртавтар малгайтай цамц өмсөхөд тохиромжтой. Мөн сул загвартай том футволк ч байж болно.

Жижиг хэмжээтэй савхин хүрэм

Ийм богино загвартай савхин хүрэм хэдийн моодноос гарсан. Гэлээ гээд өмсөхөө больж болно гэж үү? Өнгөлөг зуны даашинзны гадуур өмсөөд үзээрэй.

Бариу загвартай хүрэм

Бариу загвартай хүрэмний хормойг өндөр суудалтай өмдөн дотроо хийгээд өмсчихөж болно шүү.

Задгай энгэртэй цамц

Задгай энгэртэй цамцны энгэрийг товчлоод, хормой хэсгийг нь өмдөн дотроо хийгээд өмсчих. Илүү догь харагдах нь гарцаагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!