Хувцсан дээр тогтсон төрөл бүрийн толбыг ул мөргүй арилгах супер аргууд

Санамсаргүй байдлаар хувцсандаа толбо тогтоогоод санаа алдаж суух өдрүүд бидний амьдралд цөөнгүй тохиолдоно. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх аргуудыг сурч аваарай. Өнөөдөр та бүхэндээ төрөл бүрийн толбыг хялбархан арилгах аргуудыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Зэвний толбо 

Нимбэгний шүүс болон давсны тусламжтайгаар зэвний толбоноос салж болно. Толбо тогтсон хэсэгт давс асгаж, дээр нь нимбэгний шүүс цацаарай. Ингээд хувцсаа орхиод хатаана. Дараа нь угаалгын машинд хийж бусад хувцастай ижил аргаар угааж цэвэрлэх юм.

Хөлс дарагчны толбо

Цамцны суганд наалдсан хөлсний дарагчны толбыг арилгахад цагаан цуу болон ус хэрэг болно. 4:1 харьцаатай ус болон цагаан цууг хийж бэлтгэнэ. Үүндээ хувцсаа хийгээд 1 цаг байлгаарай. Хувцсаа гаргаж, толботой хэсгийг гараар үрээд угаалгын машинд хийж угаана.

Жимсний толбо

Жимсний толбыг буцалсан усаар арилгаж болно. Толботой хэсгийг дээр нь гаргаж, хувцсаа саванд хийж тавьна. Үүн дээрээ буцалсан халуун усаа хийж хэсэг байлгаж хөргөнө. Дараа нь мөн л угаалгын машинд хийж угаагаарай.

Цусны толбо

Хүйтэн усанд хувцсаа хийж орхино. Дээр нь мөс хийж ч болно. Хэсэг хугацаанд байлгасны дараа үүн дээрээ давс болон шампунь нэмж хийгээд гараар үрж угаана.

Махны шүүсний толбо

Толбо болсон даруй угаах ёстой. Мөн адил хүйтэн усанд сойж орхиод, дараа нь угаана.

Зүлэгний толбо

Ижил хэмжээтэй ус болон устөрөгчийн хэт ислийг хольж бэлтгэнэ. Үүнийгээ толбон дээр асгаж, 30 минут байлгаарай. Дараа нь хүйтэн усанд хийж гараар үрж угаана.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!