Сүүлийн үед алдаршаад байгаа өвөрмөц содон төрхтэй загвар өмсөгчид

20 жилийн өмнө гэхэд загварын сэтгүүлд зургаа авахуулдаг модель бүсгүйчүүдийг туранхай бие, нүүрний зөв төрх, цэвэрхэн арьс, гэмтэлгүй үс зэргийг харгалзан үзэж, сонгодог байсан. Гэтэл орчин үед цаг өөр болж, үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр гэхээс илүүтэй өвөрмөц дүр төрхтэй бүсгүйчүүдийг загвар өмсөгч, моделиор сонгох болсон байна. Та бүхэндээ сүүлийн үед алдаршаад байгаа өвөрмөц содон төрхтэй загвар өмсөгчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Люк Смит

Тэр бол стилист төдийгүй загвар өмсөгч. Өвөрмөц содон дүр төрхтэйгээс гадна өндөр мэдрэмжтэй тул өнөөдөр ч амжилттай ажиллаж байна. Түүний зургийг авах гэсэн сэтгүүл, гэрэл зурагчид уртаас урт дараалал үүсгээд байгаа гэнэ.

Дуан Мей Юүэ

19 настай Сингапурын загвар өмсөгч. Ер бусын дүр төрх нь түүнийг Нью-Йоркийн загварын долоо хоногийн од болгосон.

Дарья Свертилова

Украйны загвар өмсөгч, гэрэл зурагчин. Одоо Дариа Парист амьдардаг бөгөөд Диор, Балмейн, Рик Оуэнс нартай хамтран ажилладаг.

Лиза Хелен Крамер

Том хамар, чих нь Лизагийн дүр төрхийг мартагдашгүй болгож, ердийн загвар өмсөгчдөөс ялгардаг. Энэ охин саяхан Harper’s Bazaar-ийн нүүр хуудсыг чимж, Céline-ийн нүүр царай болжээ.

Бритон Корал

Түүний сул тал болж байсан сэвх нь эргээд давуу тал болж, 26 настай бүсгүйг дэлхийн хэмжээний загвар өмсөгч, модель болгоод байгаа юм.

Ули

Энэ охин дөнгөж 9 настай боловч загварын брэндүүд түүний ер бусын төрхийг аль хэдийн анзаарчээ. Хэдэн жилийн дараа дэлхий нийт энэ талаар мэдэх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Жессика Хөүп

Байгалийн гоо үзэсгэлэнг сурталчилж, угсаатны хэвшмэл ойлголттой тэмцдэг Америкийн загвар өмсөгч, блогчин. Мартагдашгүй дүр төрх нь Жессикаг загварын салбар нь гоо зүйн таашаал авчрахаас гадна чухал сэдвээр ярих ёстой гэж үздэг We Speak загварын агентлагийн оддын нэг болох боломжийг олгосон.

Тин Гао

Нэг л удаа харсан бол сэтгэлд бууж, хоногших хүчтэй дүр төрхтэй охин. Түүний гайхалтай аура охиныг загварын салбарын од болон гялалзах боломжийг олгоод байгаа юм.

Аделин Жоан

Үүдэн шүднийхээ хоорон дахь бяцхан зайгаар танигдаж алдаршсан Франц эмэгтэй.

Сара Хироми

Сара бол Heroes New York загварын агентлагийн оддын нэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!