Дүрээ бүтээхийн тулд царайлаг төрхөө золиослож байсан алдартай жүжигчид

Жүжигчин хүн гэдэг төрөл бүрийн дүрд хувирдаг байх ёстой. Зан чанар, сэтгэл хөдлөл төдийгүй гадна дүр төрхөө өөрчлөх хэрэгтэй болдог. Гэхдээ зүгээр нэг нүүрний будалтаа өөрчлөх бус, тэс өөр хүн мэт харагдаж, царайлаг төрхөө гундаах шаардлагатай үеүд ч олон тохионо. Яг л ингэж сайхан төрхөө зузаан багны ард нууж, таагүй царай төрхтэйгээр кинонд тоглосон царайлаг жүжигчдийг танилцуулж байна.

Винона Райдер – Хайчин гарт Эдвард

Ач охиндоо өөрийн түүхээ ярьж өгөх хөгшин эмэгтэйн дурсамж. Хайчин гарт Эдвард киноны гол дүр болох Ким Боггсийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний залуугийн болон хөгширсөн дүрийг хамтад нь гайхалтай гаргаж чадсан. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн хөгширсөн төрх маш олон хүнийг гайхшруулсан билээ.

Жим Керри – “A Series of Unfortunate Events”

Тэр үргэлж гэгээлэг, хөгжилтэй дүрийг бүтээгээд байдаггүй. Түүний имиджийг өөрчилж, өөр нэг өнцгөөс харах боломжийг гаргаж өгсөн уран бүтээл бол “A Series of Unfortunate Events” юм. Тэрээр цувралын гол муу санаатан Граф Олафын дүрийг маш чадварлаг гаргасан төдийгүй дүр хувиргалт нь үнэхээр сайн болсон гэх магтаалыг хүлээн авсан.

Холле Берри – “Cloud Atlas”

Энэ кинонд жүжигчин нэгэн зэрэг 6 дүрийг бүтээжээ. Тэр дундаас хамгийн сонирхолтой дүр бол яахын аргагүй Овид доктор. Хэн ч түүнийг ингэж гайхалтай хувирч чадна гэж төсөөлөөгүй. Үнэхээр л үзэгчдийг ангайлгаж чадсан билээ.

Камерон Диаз – “Being John Malkovich”

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй үргэлж л халуухан гэх тодотголтой явсаар ирсэн. Харин түүнийг халуухан, сайхан бүсгүй гэхээс илүү чадварлаг жүжигчин болохыг харуулсан дүр бол Лотти Шварц юм.

Киллиан Мерфи – “A Quiet Place – 2”

Өтгөн сахал, ургасан үс, угаагаагүй нүүр. Киллианы бас нэг өвөрмөц төрх. Тэрээр хэдийн чадварлаг жүжигчин гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн. Гэсэн ч энэ дүр нь үзэгчдэд барьсан бас нэг гэнэтийн бэлэг байсан аж.

Оливиа Күүк – “Me, Earl and the Dying Girl”

Жүжигчин бүсгүй цусны хорт хавдартай тэмцэж буй охины дүрийг илүү бодитой гаргахын тулд үсээ хүртэл хусуулсан байдаг.

Блэйк Лайвли – “Rhythm Section”

Блэйк Лайвли бол гэрэлтсэн, үзэсгэлэнтэй бүсгүй. Тэр сайхан төрхөө золиослон байж бүтээсэн дүр нь чамгүй амжилттай байсан. Мэдээж шүтэн бишрэгчид нь түүнээр бахархаж буйгаа илэрхийлсэн.

Жаред Лето – “Mr. Nobody”

Жаред 118 настай хөгшин эрийн дүрийг маш гайхалтайгаар бүтээсэн байдаг.

Бонус: Эмма Томпсон

Төрөл бүрийн дүрд хувирч чаддаг жүжигчин гэвэл түүнийг нэрлэх болов уу? 2004 онд тэрээр Харри Поттер цуврал киноны мэргэ судлалын профессор, Сибил Трелонигийн дүрээр анх гарч ирэв. 2005 онд тэрээр асрагч-илбэчин Матилда Макфи болсон. 2021 онд тэрээр Баронесса фон Хельманны дүрийг бүтээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!