Энгийн талхыг баяжуулж, илүү амттай болгож идэх аргууд

Багетыг шууд л идчихдэг үү? Одооноос илүү баяжуулж, амттай болгож идэж байгаарай. Харин яаж гэдгийг бид танд зааж өгье.

Эхлээд танд энгийн нэг багет хэрэгтэй. 5 ширхэг өндөг, 150 гр шарсан бейкон, ижил хэмжээний бяслаг хэрэг болно. Багет талхан дээрээ 5 ширхэг ижил хэмжээтэй нүх гаргана. Нүх тус бүрт шарсан бейкон, үрсэн бяслаг хийж, хамгийн дээр нь хагалсан өндгөө хийнэ.

Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 175 хэмд 15 минут шарж гаргаарай. Ингээд л таны амттайхан сэндвич бэлэн болно. Өглөөний цайндаа идээрэй.

Өөр нэгэн аргыг зааж өгье. Танд 150 гр моцералла бяслаг, 150 гр хуудсан бяслаг, 350 гр хиам, 60 гр кетчуп, ижил хэмжээтэй майонез хэрэг болох төдийгүй 400 гр бейкон гаргаж тавиарай.

Багетаа уртааш нь голоор нь хувааж бэлтгэнэ. Талхандаа кетчуп, майонезоо түрхэж, дээр нь хэрчсэн хиам, үрсэн бяслаг, хуудсан бяслагаа тарааж тавиад, нөгөө талхаар нь хучна.

Одоо харин бейконоо уртааш нь дэлгэж тавиад, үүгээрээ багетаа орооно. Үүнийгээ шарах шүүгээнд хийж 170 хэмд 45 минут шарж болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!