Би нэг сарын турш үүгээр нүүрээ угаасан. Үр дүнд нь…

Миний нүүрэн дээр үргэлж батга гардаг байсан тул би хүний өөдөөс эгцлээд ч харж чаддаггүй байсан. Өөртөө итгэлгүй, бусдаас нуугдаж явдаг нэг тийм охин… Энэ байдал удаан үргэлжилсэн.

Надад бараг хэрэглэж үзээгүй гоо сайхны бүтээгдэхүүн, очиж үзээгүй гоо сайхны салон гэж байхгүй дээ. Гэсэн ч үр дүн гараагүй тул би насан туршдаа ийм хэвээрээ байх нь гэж хэдэн өдөр шаналж, байнга л гунигладаг байсан.

Харин нэг өдөр ээж маань алимны цуугаар нүүрээ угаавал, батга үрэвслийг намдаадаг болох тухай найзаасаа сонсноо хэлсэн юм. Би нэг их итгэлгүй байсан ч туршаад үзэхээр шийдсэн юм.

Алимны цуу нь өөртөө альфа гидроксид хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьс нөхөн төлжүүлдэг. Та арьсныхаа нөсөө толбыг арилгахын тулд алимны цууг хөвөнд шингээж, арчиад 20-30 минутын дараа угаахад хангалттай.

Харин батга арилгахын тухайд алимны цуу нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бөглөрсөн нүхийг нээж, арьсыг амьсгалуулах аж. Мөн арьсыг хэт хуурайших, тослогтох зэргээс сэргийлж, арьсны pH балансыг тэнцвэржүүлэх болно.

Нүүрээ алимны цуугаар угаах арга:

1 халбага алимны цууг, 3 халбага устай хольж бэлтгэнэ. Үүнийгээ нэг төрлийн тоник болгож, нүүрээ цэвэрлэсний дараа түрхэж шингээгээрэй. Хамгийн гол нь таны хэрэглэх алимны цуу байгалийн гаралтай, чанартай байх ёстойг анхаар.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!