Ямар ч уйтгартай, утгагүй хувцаслалтыг загварлаг болгож чадах жижиг өөрчлөлтүүд

Эмэгтэй хүн бүрт яарч сандран гэрээсээ гарч, уулзалт цуглаанд явах үе тохиодог. Гэсэн ч үзэсгэлэнтэй, дэгжин, дур булаам харагдахыг хүсэх бөгөөд давчуу цаг хугацаа тэднийг зорилгодоо хүрэхэд саад хийх нь бий. Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулан яарч тэвдсэн ч сайхан хувцаслах нууцыг хүргэхээр бэлтгэлээ.

Хүзүүний алчуур

Хүзүүний алчуурыг төрөл бүрээр ашиглаж, дүр төрхөө илүү чамин болгож болно. Толгойндоо зүүх, үсээ боох, бугуйндаа зүүх, цүнхнээсээ өлгөх гэхчлэн төрөл бүрээр ашиглаарай. Та энгийн даруухан хувцасласан ч ганцхан алчуур тэр чигтээ хувцаслалтыг тань аврана.

Сүр ихтэй гоёмсог ээмэг

Ганцхан ээмэг ч таны дүр төрхийг аварч чадна. Үсээ дээш нь шуучихаад урт, том ээмэг зүүгээрэй. Илүү дэгжин харагдаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гадуур хувцсаа мөрөн дээрээ тох

Догь харагдах бас нэг арга бол гадуур хувцас, хүрмээ мөрөн дээрээ тохох юм. Энэ нь таныг илүү загварлаг, элегант харагдуулж чадна.

Цамцаа бэлхүүсээр уях

Бэлхүүсээрээ нимгэн цамц уяад үзээрэй. Энэ хувцаслалт нь яг одоо трэнд болж байгаа учир таны загварын мэдрэмжийг чамгүй гайхуулаад амжина шүү.

Хээтэй хувцаснуудыг хольж өмсөх

Том хээ бүхий загварлаг хүрмийг зөвхөн цулгуй хувцсан дээр өмсөх хэрэггүй. Харин зоригтой байж жижиг судал, хээтэй банзал, өмдөн дээгүүр өмсөөд үз. Илүү шинэлэг харагдах нь гарцаагүй.

Нарны шил зүүх

Яарч гараад олигтой хувцаслаж чадаагүй ч гэсэн нарны шилээр бүх асуудлаа шийдвэрлэж болно. Тиймээс хэрхэвч нарны шилийг орхигдуулж болохгүй шүү.

Урт оймс өмсөх

Загварлаг, мэдрэмжтэй бүсгүйчүүдийн сонголт бол яахын аргагүй урт оймс. Гутал, өндөр өсгийт дээрээ тохируулан гоёмсог оймс өмсөөрэй.

Бэлхүүсээ тодотгож бүс зүүх

Бэлхүүсээ гаргаж өгч байж л таны биеийн галбир сайхан харагдана. Харин ингэхийн тулд бүс хэрэг болох нь гарцаагүй. Ямар ч хувцас өмссөн гэлээ бүсээ тохируулаад зүүж сураарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!