“The Wasabies” хамтлагийн гишүүн Э.Аминхүслэн ээж боллоо

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “The Wasabies”. 2018 онд байгуулагдсан охидын хамтлаг хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа.

“Оддын академи” шоуны төгсгөлд 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан “The Wasabies” хамтлаг анхны цомгоо “Girl Generation” нэрээр 2019 онд гаргасан.

Тэгвэл хамтлагийн хамгийн өхөөрдөм гишүүн Э.Аминхүслэн саяхан амаржиж, анхны үрийн зулайгаа үнэрлэжээ. Тэрээр 20 насандаа ээж болж буй бөгөөд түүний нөхөр нь Шихихутаг дээд сургуулийг энэ жил дүүргэж буй үе тэнгийн залуу юм.

Дуучин бүсгүйг хадмууд нь албан ёсоор бэр гуйж, гэртээ авчирсан бөгөөд тэрээр багаасаа жүжигчин болно гэж боддог байсан болохоор СУИС-ийн жүжигчний ангид орно хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!