5000 настай Төвд жор: Үүнийг 5 жилд ганц удаа хэрэглэхэд хангалттай!

5000 жилийн настай Төвд лам нарын энэхүү жор нь үеийн үед ашиглагдсаар иржээ. Энэ нь төрөл бүрийн өвчнийг анагааж, дархлаа сэргээх ач тустай юм. Тиймдээ ч Төвд лам нар үүнийг өвчин зовлонтой хүмүүст санал болгож, зааж зөвлөн эрүүлжүүлж байжээ.

Энэхүү жорын гол орц нь сармис юм.

Сармис нь хурц үнэртэй тул манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль эрт нээсэн болоод ч тэр үү, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Хэдийгээр идсэний дараа хурц үнэр нь амнаас мөд салдаггүй ч бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм.

Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг. Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлж болох аж.

Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан.

Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

Орц:

  • Сармис – 350 гр
  • 98 хувийн алкохол – 200 мл

Бэлтгэх арга:

  • Сармисаа арилгаж, нухна.
  • Үүнийгээ шилэн саванд хийж, дээр нь алкохолоо нэмнэ.
  • Ингээд 10 хоног хуурай сэрүүн газар хадгалаарай.
  • Бэлдмэлээ шүүж, шингэнийг нь хөргөгчинд хийж, 2 хоног хадгална.

Хэрэглэх арга:

Хоолоо идэхээс өмнө 50 мл усанд нэг дусал бэлдмэл хийж ууна.

Эхний өдөр:

Өглөө 1 дусал, өдөр 2 дусал, орой 3 дусал

Хоёр дахь өдөр:

Өглөө 4 дусал, өдөр 5 дусал, орой 6 дусал

Гурав дахь өдөр:

Өглөө 7 дусал, өдөр 8 дусал, орой 9 дусал

Дөрөв дэх өдөр:

Өглөө 10 дусал, өдөр 11 дусал, орой 12 дусал

Тав дахь өдөр:

Өглөө 13 дусал, өдөр 14 дусал, орой 15 дусал

Зургаа дахь өдөр:

Өглөө 15 дусал, өдөр 14 дусал, орой 13 дусал

Долоо дахь өдөр:

Өглөө 12 дусал, өдөр 11 дусал, орой 10 дусал

Найм дахь өдөр:

Өглөө 9 дусал, өдөр 8 дусал, орой 7 дусал

Ес дэх өдөр:

Өглөө 6 дусал, өдөр 5 дусал, орой 4 дусал

Арав дахь өдөр:

Өглөө 3 дусал, өдөр 2 дусал, орой 1 дусал

Ингээд таны эмчилгээ дуусах юм. Та үүнийг 5 жилд нэгээс дээшгүй удаа хэрэглээрэй. Ингэснээр дараагийн таван жилд дархлааны асуудал, төрөл бүрийн ханиад томуунаас хол байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!