Мэдээллийн сайтууд болон хүнийг харлуулах донтой хүмүүс ямар хортойг баталсан хөгжилтэй пост

Өнөөдөр сагсан бөмбөг сонирхогчдын нэгдсэн “NBA TALK with Eddie” групп-т нэгэн сонирхолтой пост орсон нь Монголчуудын боловсролын түвшин хэр хэмжээнд байгааг харуулсан хачирхалтай үйл явдал боллоо.

Өнөөдөр тус групп-т “Барилгын салбарт олон жил тууштай зүтгэсэн Бен Симмонс-д МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат барилгачин” цол тэмдэг олгожээ.” гэсэн тайлбартайгаар дараах зургийг нэгэн сагсан бөмбөг сонирхогч оруулжээ.

Тус зураг нь NBA буюу Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багууд болох Атланта Хокс болон Филадельфи Севентисиксерс багуудын Дорнод бүсийн хагас шигшээ цувралын 7 дахь тоглолттой холбоотой бөгөөд хошигносон байдлаар оруулсан потошоп зураг буюу эвлүүлэг юм. Энгийнээр тайлбарлавал Филадельфи Севентисиксерс багийн холбон тоглогч Бен Симмонс тус цувралд шидэлт хангалтгүй байсны улмаас бага оноо дундажласан нь ийм пост оруулахад хүргэсэн юм. Мэргэжлийн сагсан бөмбөгт шидэлт муутай тамирчдыг “Тоосго шидэж байгаа”, “барилгачин” гэх ойлголт байдаг бөгөөд үүнийг сагсан бөмбөг сонирхдоггүй хүмүүс огт мэдэхгүй.

Гэтэл сагсан бөмбөгийн ямар ч мэдлэггүй зарим мэдээллийн сайтууд болон хүний хөдөлмөрийг харлуулж, нийгэмд муугаар харуулах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн балгаар Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг илт гүтгэсэн мэдээлэл сошиалаар цацагджээ.

Үүнийг харсан сагсан бөмбөг сонирхогчид инээдээ барьж дийлэхгүй байгаа бөгөөд үүнийг сагсан бөмбөгийн тайлбарлагч Eddie-ийн цахим хуудаснаас харж болох юм.

Ийм л хүмүүс санал өгч, сонгуульд оролцдог гэж бодохоор танд ямар санагдаж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!