Баярсайхан гишүүн нарийн бэлхүүсээ тодотгосон цагаан дээлээр гоёсон бол Анужин гишүүн хээтэй торгон дээл өмсжээ

Монгол улсын шинэ ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангарга өргөх ёслол өнөөдөр болж олон хүндтэй зочид цуглалаа. Тэдгээрийн дотроос УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин нар эрхгүй бусдаас ялгарч байсан юм.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хун шиг цагаан дээл өмсөж ирсэн бөгөөд дээлний цаанаас ч барби мэт нарийн бэлхүүс нь тодорч байлаа. Тэрээр 2020 оны УИХ-н сонгуульд Завхан аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж төрийн түшээ болсон юм.

Тэгвэл Б.Баярсайхан гишүүнээс гадна П.Анужин гишүүн ч түүнээс дутахааргүй чамин дээлээр гоёж иржээ. Тэрбээр: “Төрийн тэргүүн тангарагаа өргөлөө! Түмний эв бөх, Төрийн нуруу цэх байх болтугай! Өв соёл энгүй, өгөгдөл түүх гүн Монгол улс минь мандан бадрах болтугай!” хэмээн дараах зургийг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.

Үзэсгэлэнтэй эмэгтэй гишүүд маань хоёул алдарт эхийн II одон хүртсэн гэдгийг манай уншигчид андахгүй биз ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!