Биеэ гаргуунд нь гаргаж, “дэлбэ” таргалсан олны танил бүсгүйчүүд

Биеэ гаргуунд нь гаргаж, “дэлбэ” таргалсан олны танил бүсгүйчүүд

Олны танил эмэгтэйчүүд маань бусдын атаархлыг төрүүлэм төгс галбираа хадгалахын тулд асар их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Харин зарим нь хүүхэд гаргах, хүнтэй суух, хөгшрөх зэрэг шалтгаанаар биеэ гаргуунд нь гаргаж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгддөг. Өнөөдөр та бүхэнд галбираа хадгалж чадаагүй Монгол болон гадны супермоделиудын талаар хүргэж байна.

1. Дуучин Нара

Энэ жагсаалтын нэгдүгээрт гарцаагүй дуучин Нара орно. Цагийн сайханд гуалиг бие, урт тэгшхэн хөлөөрөө гайхуулж, олон эрчүүдийн харцыг өөртөө унагаж явсан ч тэрээр өдгөө нилээдгүй жин нэмсэн билээ. Түүний хувьд ийнхүү жингийн илүүдэлтэй чамгүй олон жил явж байгаа ч турах тухай огтхон ч боддоггүй бололтой.

2. Дуучин Сэрчмаа

Монголын рок попын урлагт өөрийн өнгө төрхийг тодорхойлж олон ч эрчүүдээр крашлуулж ирсэн дуучин бол Сэрчмаа. Тэрээр хэзээний л биеэ гоолиг сайхнаар нь байлгаж ирсэн ч сүүлийн жилүүдэд багагүй жин нэмсээр байгаа юм. Харин тэрээр үүнийгээ ойлгож фитнесээр хичээллэж эхэлсэн гэсэн шүү.

3. Мисс Б.Гантогоо

Нэгэн үе Монголоо төлөөлж дэлхийн миссийн тэмцээнд оролцож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мисс Б.Гантогоогийн амжилт, боловсрол мэдлэг, бие галбир, царай зүс зэргийг шагшин магтаж явсан цаг саяхан. Харин тэрээр өдгөө загварын карьераа орхиж нам гүмхэн амьдархыг илүүд үзэх болсон билээ. Б.Гантогоогийн хувьд нилээдгүй жин нэмсэн нь олон хүнийг гайхшруулсан юм.

4. Крисси Тейген (Chrissy Teigen)

Америкийн 34 настай загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Крисси Тейген дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ тэрээр төгс галбираа алдсан болохоо өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм.Крисси “Заримдаа, бүр нөхөртэйгээ байхдаа хүртэл би эргэж хэзээ ч төгс биетэй болохгүй гэж бодооод уйлдаг байсан. Хүн болгон дажгүй бэлхүүс, өгзөгтэй байдаг шиг би ч бас тийм төрхтэй байхыг хүсдэг. Гэвч нөгөө талаараа би өөрийгөө байгаа чигээр нь хайрламаар байна.” гэж ярьсан байна.

5. Кэйт Мосс (Kate moss)

Кейт Мосс загварын ертөнцийн хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. Британи гаралтай загвар өмсөгч бүсгүйн өвөрмөц төрх нь орчин үеийн эмэгтэйчүүдийн чиг хандлагыг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Кэйт хэд хэдэн муу зуршилтай ч тэрээр олон жилийн турш биеийн галбираа хадгалж чаджээ. Гэхдээ цаг хугацааны эрхээр бүх зүйл доройтдогийн баталгаа болсон 46 настай Кейт Моссыг гудамжинд харсан хүн бараг танихгүй байх.

6. Келли Брүүк (Kelly Brook)

Британийн жүжигчин, загвар өмсөгч Келли Брүүк олон жилийн турш гуалиг сайхан биеийн галбираа хадгалж чадсан билээ. Үүний зэрэгцээ Техасын их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн дунд судалгаа явуулж, Келлийг хамгийн төгс галбиртай бүсгүйгээр тодруулсан байдаг. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Келли нэлээд их жин нэмсэн бөгөөд фенүүд нь ч түүнийг шүүмжилж эхэлжээ. Загвар өмсөгч дээрх шүүмжлэлд хариулахдаа “Бүх өсвөр насны охид сэтгүүл дээрх загвар өмсөгч шиг харагдахыг хүсдэг. Орчин үеийн охид гадаад байдлаасаа санаа зовохоо больсон учраас би ч өөрийн галбираар бахархаж эхэлсэн.” хэмээн мэдэгдсэн байна.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!