Гэрийн нөхцөлд хөлийн эвэр арилгах шалгарсан 5 арга. Өөр юу ч хэрэггүй!

Эвэр болон үү нь тус тусдаа ойлголт бөгөөд нэг төрлийн арьсны өвчин гэж үзэж болно. Бариу гутал өмссөнөөс болж, хөлийн эвэр бий болдог бол, үү нь хүний “папилома” вирусаас үүдэж гардаг. Хөлийн эвэр нь алхахад зовиуртай байдаг бөгөөд хөндүүрлэдэг. Иймд та орой бүр бүлээн усанд хөлөө дүрж, арьсаа зөөлрүүлэх шаардлагатай. Ингээд хамтдаа гэрийн нөхцөлд хөлийн эвэр болон үүнээс хэрхэн салах тухай олж мэдэцгээе.

1. Сонгино болон цагаан цуу

Хэрэг болох зүйлс:

  • Сонгино – 2 хэрчим
  • Цагаан цуу – маш бага хэмжээтэй

Сонгиноо цагаан цуунд хийж хутгаад, хөлийн эврэндээ тавьж, хүнсний скочоор боон, гадуур нь оймс өмсөнө. Ингээд та тухтай амраад маргааш өглөө нь сонгиноо авч хаях бөгөөд зөөлөрсөн эврээ “уушгин” чулуугаар сайтар үрээрэй.

2. Халгай

Хэрэг болох зүйлс:

  • Халгай – 1 атга
  • Ус – бага зэрэг

Халгайгаа сэрээгээр нухаж, бэлтгэнэ. Үүнийгээ устай хольж, блендэрт хийж, зуурмаг болгоорой. Бэлтгэсэн зуурмагаа хөлийн эвэр болон үү хэсэгт түрхэж, хатаагаарай.

3. Инжир жимсний шүүс

Хэрэг болох зүйлс:

  • Инжир жимс

Жимснийхээ шүүсийг шахаж, хөлийнхөө эвэр дээр 4-5 дуслыг түрхээрэй. Тус жимсний шүүс нь хүчиллэг чанар ихтэй тул, эврийг богино хугацаанд эмчилж, алга болгоно. Мөн та нимбэгийг зүсч, хөлийн эврээ сайтар үрээд, оймс өмсөн унтаж болох бөгөөд энэхүү арга нь эврийг арилгах болно. Та инжир жимсийг томоохон супермаркетууд болон жимсний захаас худалдан авч болно.

4. Алтан товч цэцэг

Хэрэг болох зүйлс:

  • Алтан товч цэцэг – 4 хоолны халбага
  • Ус – 1 литр

Алтан товч цэцгээ усанд хийж, 15 минут буцалгаарай. Дараа нь үүнийгээ хөргөж, хөлөө хийж, угаана. Ингэхдээ аль болох удаан байлгаж, хөлөө амраахын зэрэгцээ, арьсаа зөөлрүүлэх хэрэгтэй. Энэ бүхний дараа эврээ уушгин чулуугаар сайтар үрээрэй.

5. Бууцай

Хэрэг болох зүйлс:

  • Угаасан бууцай – 40 гр

Бууцайг хэрчиж бэлтгээд, хөлийн эврэндээ нааж, гадуур нь хүнсний скочоор орооно. Ойролцоогоор 20 минут болсны дараа аваарай. Та тус аргыг орой бүр буюу хүссэн үр дүндээ хүртэл хэрэглэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!