Гар утсаа хурдан цэнэглэх шилдэг 7 арга

Ухаалаг утас нь бидний амьдралыг илүү бүтээмж өндөртэй болгодог ч нөгөө талаараа сөрөг зүйлс олон байдаг. Ухаалаг утастай хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь утасны цэнэг байдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 5.13 тэрбум хүн утасаа цэнэглэдэг гэсэн судалгаа бий.

Утсаа цэнэглэх энгийн аргаас гадна хурдан цэнэглэх олон арга байдаг гэдгийг та мэдэх үү? Өөрийн алтан цагаа хэмнэж гар утсаа хурдан цэнэглэхийг хүсч байгаа бол энэхүү нийтлэл танд туслах болно.

1. Утасгүй цэнэглэгч сөрөг нөлөө ихтэй

Утасгүй цэнэглэгч нь утасаа цэнэглэх шинэ төрлийн арга юм. Энэхүү арга нь танд маш хялбар арга юм шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ тийм биш. Утасгүй цэнэглэгчийг ашиглах үед ердийн цэнэглэх аргуудтай харьцуулахад 2 дахин их хугацаа шаардагддаг.

Энгийнээр тайлбарлавал ердийн цэнэглэгч ашиглаж байх үед цэнэг таны утасруу шууд дамждаг бол утасгүй цэнэглэгч нь маш их цэнэгийг халж буй хэлбэрээр алдсаар байдаг. Мөн түүнчлэн утасаа ердийн цэнэглэгчээр цэнэглэх нь цахилгаан болон таны цаг хугацаанд хэмнэлттэй байдаг аж.

2. Хурдан цэнэглэгч худалдаж ав

Хурдан цэнэглэгч нь таны утсанд тодорхой цэнэгийг маш хурдтайгаар шахах зарчмаар ажилладаг бөгөөд дууссаны дараа хэвийн горимоор ажилладаг. Стандарт цэнэглэгч 2.0 нь 2.5W чадалтай байдаг бол шинэ хурдан цэнэглэгч нь 18W-с 100W хооронд шахах чадвартай байдаг.

Илүү их эрчим хүчний гаралт нь таны гар утас богино хугацаанд бүрэн цэнэглэгдэхэд нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Гэсэн хэдий ч хурдан цэнэглэгч нь зөвхөн хурдан цэнэглэх зориулалттай утастай ажиллах боломжтой байдаг учир та уг цэнэглэгчийг худалдан авахаасаа өмнө өөрийн утсаа тохирч байгаа эсэхийг шалгаарай.

3. Цэнэгээ хэмнэх горимыг асаагаарай

Хүмүүсийн хувьд бидний зүрхний цохилт ямар ч ухамсар, бодол өгөлгүйгээр цохилдог шиг бидний утас ч мөн адил тэднийг ашиглаж байх хооронд ар талын функцүүд ажилласаар л байдаг. Тиймээс цэнэг хэмнэх горим нь таны цэнэглэх хугацаанаас хэдэн минутыг хасаж өгч болох юм.

Утас бүрд өөр өөр төрлийн цэнэг хэмнэх тохиргоо байдаг. Цэнэг хэмнэх тохиргоо нь дэлгэцийн тод байдал, CPU-ийн үйл ажиллагаа, дата хэрэглээ зэргийг бууруулж байдаг учраас гар утасны цэнэг дуусч тус горимыг асаахад утсаа дахин цэнэглэх хүртэл цэнэгийг удаан хадгалж өгч байдаг.

4. Утсанд байрлах аппликейшнууд болон татан авч буй зүйлсийг хянах

Зарим аппликейшнууд таны мэдэлгүйгээр дэлгэц дээр тань ажиллаж байж болзошгүй. Гэсэн хэдий ч энэ нь та олон хэрэглэдэггүй апп-уудаа устгах хэрэгтэй гэсэн үг биш юм. Харин түүний оронд баттарей тохиргооруугаа ороод хамгийн их цэнэг шаардагддаг аппликейшнуудын жагсаалтыг олж тэдгээрийг хаах эсвэл хязгаарлах хэрэгтэй.

Аппликейшн шинэчлэлт болон татаж байгаа зүйлс нь баттарейг муутгаж магадгүй байдаг тул байнга шалгаж үзэж байх хэрэгтэй. Аппликейшнуудын үйл ажиллагааг хянаж байх нь шаардалагагүй шинэчлэлт болон үйлдлүүдээс болж таны утасны баттарей муудахаас сэргийлж байдаг.

5. Утасныхаа цэнэглэх сувгийг цэвэрлэ

Та гар утасныхаа цэнэглэх сувгийг шалгаж үзье гэж бодож байсан уу? Цаг хугацаа өнгөрөх тусам таны цэнэглэх сувагт тоос, шороо, хөвөнцөр хуримтлагдаж байдаг бөгөөд энэ нь хурдан цэнэглэхгүй байх нэг шалтгаан болдог.Тоос, шороо, хөвөнцөр нь цахилгаан дамжуулах чадваргүй тул цэнэглэгчээс таны баттарейруу чиглэх хүчийг сааруулж байдаг.

Та цэнэглэх сувгаа сэнс болон жижиг тоос цэвэрлэгчээр цэвэрлэж болно. Мөн шүдний чигчлүүрээр цэвэрлэж болох ч хурц үзүүртэй учир маш аюултай юм. Таны утасны цэнэглэх суваг руу хурц үзүүртэй зүйл орох үед олон зүйл гэмтэх аюултай байдаг аж. Нэмж хэлэхэд  та цэнэглэх сувгийн таг ашиглаж тоос, шорооноос хамгаалах нь маш үр дүнтэй арга юм.

6. Гар утас тань хэт их халах нь муу үр дагавартай

Таны утас дулааны хяналтын системтэй байдаг. Энэ нь таны утасны температурыг зохицуулж хэт халалтаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байдаг. Жишээ нь та цэнэглэж байх үедээ санаандгүй нарны шууд тусгалд үлдээсэн гэж бодьё.  Тэгвэл таны утас нарны туяанаас хамгаалах бүрхүүл үүсгэн дулааныг багасгахын тулд маш уданаар цэнэглэгдэх болно.

Та утасаа хэт халаахгүйн тулд нарны тусгалаас хол байлгаж, цэнэглэж байх үедээ унтрааж, сэрүүн өрөө эсвэл сэнсний дэргэд байлгавал тохиромжтой юм.

7. Баттарейгаа солих цаг нь болсон бол та эргэлзэлгүй солиорой

Гар утасны баттарей нь литийн давсны химийн найрлагатай байдаг учир цаг хугацаа өнгөрөх тусам муудаж байдаг. Хэрэв та энэхүү нийтлэлд орсон бүхий л аргыг хэрэглэж үзсэн ч утас тань удаан цэнэглэгдэж цэнэг нь хурдан дууссаар байгаа бол баттарейгаа солих цаг нь болсон байж болзошгүй юм. Эсвэл та баттарейны хүчин чадал хэвийн эсэхийг шалгах программуудаас утсандаа суулган шалгаж үзэх боломжтой.

Орчин үеийн ухаалаг утаснууд нэмэлтээр баттарей сольж хэрэглэх боломжгүй тул энэ тохиолдолд та зүгээр л баттарейгаа солин гар утасаа хамгаалах нь хамгийн зөв арга юм.

Нэмэлт: Таны утасыг 30-хан секундэд цэнэглэх боломжтой шинэ технологи гарчээ.

StoreDot нэртэй Израйлын компани нь маш хурдан цэнэглэдэг баттарей зохион бүтээсэн аж. Тэд нанотехнологи, органик нэгдэл болон хиймэл оюун ухааныг ашиглан цэнэггүй болсон утасыг 30секундийн дотор бүрэн цэнэглэдэг баттарей бүтээсэн байна. Үүнээс гадна баттарейны хэрэглэх хугацааг багасгадаггүй , байгаль орчинд ээлтэй ямарч хор, хөнөөлгүй технологи юм. Уг технологи нь хараахан олон нийтийн хүртээл болоогүй байгаа аж.

Таны утас цэнэглэхэд хэр хугацаа шаардагддаг вэ? Та утасаа хурдан цэнэглэх өөр аргуудыг мэддэг бол сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!