Хүмүүсийн бодлыг унших гайхалтай 8 арга

Яг л супер баатрууд шиг хүмүүсийн бодлыг уншдаг ч болоосой хэмээн бодож л байсан биздээ. Гэхдээ бид бусдын биеийн хэлийг сайн ажигласанаар тэдний бодлыг төвөггүйхэн унших боломжтой гэвэл та итгэх үү?

Заримдаа хүмүүсийн үг, яриаг үл харгалзан тэдний биеийн хөдөлгөөн, дохио зангаагаар өөрөөр орчуулах боломжтой байдаг. Бидний биеийн ихэнх хэсэг нь далд ухамсартайгаа холбоотой байдаг бөгөөд бид байгалиас заяасан үйл хөдлөлийг л хийдэг.

Бид та бүхэндээ яг зөн билигч шиг харагдуулах 8 аргын талаар хүргэж байна.

1. Бусдын нүдийг сайн ажигла

Хэн нэгэн таны өөдөөс харж суугаад баруун дээш харан ярьж байвал та түүнийг худал ярьж байна гэж ойлгож болно. Учир нь тухайн хүн нь дотроо төсөөлөн бодох үйл явц идэвхжиж улмаар дурсамж болон үлддэг. Харин ярьж байхдаа зүүн доош харж байвал өнгөрсөнд болсон дурсамжуудаа эргэн санах эсвэл өөрийн бодлыг цуглуулан ярих гэж буй зүйлээ бэлтгэж байгааг илтгэнэ.

2. Хэрэв таны харилцагч хэт их толгой дохиж байвал

Заримдаа бид нөгөө хүндээ таалагдахгүй, сонирхолгүй байж болох зүйлийн талаар ярих үед тэд олон удаа толгойгоо дохиж эхэлдэг. Хэрэв хэн нэгэн таны зааварчилгаагаар ямар нэг зүйл хийх гэж байхдаа олон удаа толгой дохиж байвал таны чадварт эргэлзэж байж болох юм. Ийм үед та болж өгвөл ярианы хурдаа хасч хоолойн өөр өнгөөр хэлэх гэж хичээгээрэй.

3. Худал инээмсэглэл

Цаг хугацааны аясаар бидний нүүрэнд үрчлээ тогтож эхэлдэг. Нүүрэнд тань үүссэн үрчлээ нэг л буруу зүйл мэт харагдсаар байна уу? Гэхдээ юу гээч? Үрчлээ бол таны инээмсэглэл жинхэнэ эсэхийг илтгэж өгдөг зүйл юм. Учир нь хуурамч инээмсэглэл нь түүнд оролцох чухал эрхтэнүүдэд төдийлөн нөлөөлдөггүй. Тиймээс таны нүд болон уруулыг хөдөлгөж чадахгүй гэсэн үг юм.

4. Хэрэв таны харилцагч хөмхийгөө зуусан байдалтай байвал

Хэн нэгэн хөмхийгөө зуун нэг л унжгар харагдаж байна уу? Тиймээ тэд ямар нэгэн зүйлд маш их стрессдсэн тэрхүү зүйлийнхээ талаар гүн бодолд автсан байна гэж та ойлгож болно.

Ямар ч тохиолдолд та үүнийг анзаарсан ч бай үгүй ч бай хэн нэгэн дотроо ямар нэгэн зүйлд стрессдсэн байдаг. Тийм учир гайхалтай өдрийг нь эхлүүлэх гэрэл гэгээ нь та байгаарай.

5. Албаар сэтгэл хөдлөл гаргах

Сэтгэл хөдлөлийг нүүрний илэрхийлэлээр төвөггүйхэн мэдчихэж болно. Хэрэв хэн нэгэн сэтгэл хөдлөлөө гаргахдаа нүүрнийхээ зөвхөн тал хэсгийг ашиглаж байвал тэр танд хуурамчаар хандаж байна гэж ойлгож болно.

6. Гараа өргөж, үйл хөдлөл хийж буйд анхаарлаа хандуулаарай

Гараа тав тухтай дээш сунган өргөж байгаа нь хүчирхэг нээлттэй дүр зураг харагдаж байна. Харин нөгөө зураг дээрх хүү гараа толгойноос доош өргөж буй байдал нь өөртөө итгэлгүй, ичимхий байгааг илтгэж байна.

7. Тэдний гарын алган дээр анхаарлаа төвлөрүүлье

Нэг эсвэл өөр олон зүйлсийг илэрхийлж болох гарын хөдөлгөөнүүд маш их байдаг. Тэдгээрийн дотор эдгээр 2 шинжийг танд танилцуулья. Хэрэв хэн нэгэн гарын алгаа дээш харуулан ярьж байвал энэ нь ямар нэг зүйлийг санал болгох эсвэл асууж буй хэв шинж юм. Харин гарын алгаа доош харуулан ярьж байвал ямар нэгэн зүйлийг захиалах эсвэл шаардаж буй утгыг агуулна.

8. Тэдний хоорондын зайнд анхаарлаа хандуулья

Тухайн хүн тантай хэр ойр зогсож буйд анхаарлаа хандуулаарай. Хэрэв танд дотно санагдаад ойртоод зогсох үед тухайн хүн тань ухарч алхвал энэ нь харилцан уялдаагүй байгаагийн шинж тэмдэг байж болох юм. Зарим үед та 2 хүний хоорондын харилцааг тэдгээрийн хоорондын зайнаас хамаарч мэдэх боломжтой.

Та эдгээр аргуудыг ашиглаж үзсэн үү? Энэхүү жагсаалтад байхгүй таны мэдэх өөр аргууд байгаа бол та бидэнтэй хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!