Дэлгүүрээс үнэтэй талх, боорцог авах шаардлагагүй. Харин үүнийг гэртээ хэд дахин амттайгаар бэлтгэж сураарай!

Өглөө бүр цайндаа та юу иддэг вэ? Ихэвчлэн дэлгүүрээс боов боорцог худалдан авч байна уу? Тэгвэл өнөөдрөөс эхлэн дэлгүүрийн боов талханд мөнгө үрэх хэрэггүй. Харин гэртээ бэлтгээд идэж байгаарай. Гэхдээ зүгээр нэг гэрийн боорцог биш бөгөөд энэ нь амт чанар гэж ярилтгүй. Хайрт гэр бүлийнхэнд тань таалагдах нь гарцаагүй.

Орц:

  • Гадил – 4-5 ширхэг
  • Сүү – 100 мл
  • Гурил – 6-7 халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Давс – халбаганы дөрөвний нэг
  • Хүнсний сода – тал жижиг халбага
  • Ургамлын тос

Бэлтгэх арга:

  • Өндгөн дээрээ сүү, элсэн чихэр, давсаа хийж сайтар хутгана.
  • Үүнийгээ савтай гуриландаа хийж, хүнсний содаа нэмж зуураарай.
  • Одоо харин гадилаа хальсалж, 1.5 см өргөнтэй хэрчинэ.
  • Ингээд бага зэрэг амраасан гурилаа жижиглэж, гараараа сунгаж дотор нь хэрчсэн гадилаа хийж бөөрөнхийлөх хэрэгтэй.
  • Ургамлын тосоо тогоонд хийж халаа.
  • Үүндээ боорцогоо хийж, 2-3 минут шарж болгоорой.
  • Гаргасан боорцогоо цаасан алчууранд боож хэсэг байлгаж, тосыг нь шингээ.
  • Ингээд та өглөөний цайндаа идэх амттай гадилтай боорцог бэлэг болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!