Гоо сайхны мэргэжилтнүүд зөвлөдөг ч яг үнэндээ маш аюултай бие болон арьс арчилгааны 10 алдаа

Сүүлийн үед гоо сайхны бараа бүтээгдэхүүн сурталчилдаг, зөвөлгөө өгдөг, өөрсдийн арьс болон бие арчилгааны талаар мэдээлэл өгдөг зөвлөхүүд маш ихээр төрсөөр байна. Гэсэн хэдий ч эдгээр зөвлөх гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс үнэн хэрэгтээ гоо сайхны мэргэжилтэн биш тул тэдгээрийн өгөх зөвөлгөө бүрт итгэх нь эргэлзээтэй юм. Магадгүй та хэн нэгний зөвөлгөөгөөр бумба тавьж эсвэл автомат сойзоор нүүрээ цэвэрлэж үзсэн л байх. Уг нийтлэлээс та дээрх гоо сайхны зөвлөгчдийн зөвөлгөөний сул талуудын талаар олж мэдэх болно.

Өргөн хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүн болон өнөө үед нэлээд түгээмэл болсон гоо сайхны аргууд, тэдгээрийн алдаа дутагдлын талаар танд хэлж, болзошгүй сөрөг үр дагавраас сэрэмжлүүлэх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

10. Гэрэлтүүлэгч бүхий нарийн ширхэгт саатай гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах

Ихэнх тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид биеийн гуужуулагчаас эхлээд нүүр будалт, гоёл чимэглэлийн янз бүрийн бүтээгдэхүүнд гялтгануур, цацруулагч тоосонцор нэмж бүтээгдэхүүний гялалзсан шинж чанарыг онцлог болгодог.

Гэвч гоо сайхны бараа бүтээгдэхүүн шинжээчид эдгээр бүтээгдэхүүнийг ашиглахдаа маш болгоомжтой сонгох хэрэгтэй гэж зөвлөдөг.

Эдгээр гялтгар тоосонцор бүхий бүтээгдэхүүн нь нүүрийг цэвэр, эрүүл харагдуулах ёстой боловч арьсанд цочрол үүсэх, арьс хуурайших, тууралт гарах шалтгаан болдог. Эмзэг мэдрэмтгий арьстай, арьс нь батагших хандлагатай хүмүүс эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй.

9. Бумба тавиулах

Нүүрний бумбыг үрчлээ, хөгшрөлтийн эсрэг, хөлний бумыг унжсан арьс, целлюлиттыг арилгахад ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш түгээмэл ашигладаг болж байгаа билээ. Гэсэн хэдий ч бумба тавих процедури нь харагдаж байгаа шиг аюулгүй биш бөгөөд хүн бүрт тохирдоггүй байна.

Бумбаны гол эсрэг заалт бол арьсны тууралт, үү, батга гарах юм. Бумба тавих үед арьсан доорх бичил судлууд тодорч, судасны эмзэг байдал нэвчимтгий чанар ихэсдэг. Тиймээс бумба тавиулахын өмнө эхлээд мэргэжлийн хүний зөвөлгөөг авах хэрэгтэй.

8. Нүүрний гялтагнасан тослогийг бууруулахын тулд спирт агуулсан лосьон хэрэглэх

Ихэнх тослог арьстай бүсгүйчүүд арьсан дээрх илүүдэл тослогийг багасгахын тулд спиртэнд суурилсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ арга нь арьсан дээрх илүүдэл тослогийг амархан хатаах боловч удаан хугацаанд хэрэглэх нь арьсны бүтцийг гэмтээдэг.

Гэхдээ бүтээгдэхүүнд агуулагдаж буй спиртийн бүлгүүд хоорондоо ялгаатай байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь этил, денатурат, изопропилийн спирт зэрэг нь арьсанд ихээхэн хор хөнөөлтэй. Харин тосны найрлага дахь спиртүүд тухайлбал кетил, стеарил, цетеирил зэрэг нь илүү зөөлөн бөгөөд зөөлрүүлэх үйлчилгээтэй байдаг. Тиймээс эдгээр спиртийг бага хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн нь ямар ч төрлийн арьсанд тохиромжтой байдаг.

7. Биеийн илүүдэл үсийг гуужуулагч тосоор арилгах

Гуужуулагч тос нь хэрэглэхэд хялбар, үнэ багатай, ямар ч өвдөлтгүйгээр илүүдэл үсийг маш сайн арилгадаг зэрэг давуу талтай. Найрлага дахь химийн хүчтэй бодисын нөлөөгөөр үс унаж гууждаг учир арьс ихээр гэмтдэг.

Тосон дахь химийн бодисууд нь харшил төрүүлэхээс эхлээд арьс түлэх зэрэг хортой нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ өөрийн арьсны онцлог шинж чанарыг харгалзан, маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

6. Үнэртэй усыг үсэндээ түрхэх

Үнэртэй усыг үсэндээ түрхэх нь тохиромжтой арга биш ч гэсэн бид заримдаа яг л кинон дээр гардаг шиг үсэндээ түрхээд, намирах бүрт нь сайхан үнэрийг нь мэдрээд явахыг хүсдэг шүү дээ, мөн байнга биш хааяа нэг түрхэх нь үсэнд маань тийм ч хор хөнөөлтэй биш гэж боддог.

Гэсэн хэдий ч, хэрэв та үсэндээ байнга сүрчиг шүрших дуртай бол үнэртэй усны найрлагад байдаг этанол нь үсийг маш ихээр гэмтээдэг гэдгийг санаарай. Үсэндээ байнга үнэртэй ус түрхэх нь үсний бүтцийг гэмтээж үзүүр нь салаалах, хуйх хуурайших, хагтах шалтгаан болдог аж.

5. Кокосны тосоор арьсаа чийгшүүлэх

Маш олон хүмүүс кокосны тосыг бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд арьс чийгшүүлэх зорилгоор хэрэглэдэг. Кокосны тосны найрлага дахь лаурик, каприны хүчил, Е витамин, ханасан өөх тос зэрэг элементүүд нь тохой, өсгий хэсгийн барзгар арьсыг үр дүнтэй зөөлрүүлж, нөхөн сэргээж өгдөг.

Гэхдээ энэ нь кокосыг нүүрэндээ эсвэл биеийн бусад хэсэгт түрхэхэд адилхан үйлчилнэ гэсэн үг биш юм. Кокосын тосыг цэврээр нь биеийн бусад хэсэгтээ түрхвэл арьсны жижиг нүх сүвийг бөглөн, арьсыг амьсгалах боломжгүйд хүргэж улмаар арьс бохирдон тууралт үүсэх шалтгаан болдог гэдгийг та санаж байх хэрэгтэй. Энэ тос нь гоо сайхны олон бүтээгдэхүүний найрлагад бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд цэвэр хэлбэрээр нүүрний маск эсвэл чийгшүүлэгч бүтээгдэхүүн болгон ашиглахад тохирмжгүй юм.

4. Вазелинаар арьсаа чийгшүүлж, хар батгаа арилгах

Вазелин бол чийгшүүлэх тал дээр хамгийн шилдэг бүтээгдэхүүний нэг гэж бид ойлгодог. Гэсэн хэдий ч, энэ бүтээгдэхүүн нь чийгшүүлэх нөлөө үзүүлдэггүй. Бид вазелиныг хэрэглэсний дараа чийгшүүлэх мэдрэмжийг авдаг ч үнэндээ түрхсэн хэсэг газрын нүх сүвийг бөглөж, тэр хэсэг газрынхаа доор чийгийг хадгалах нөлөө үзүүлдэг байна.

Вазелин нь түрхсэн хэсэгтээ чийгийг хадгалхын зэрэгцээ арьсны илүүдэл тослог, бохирдлыг хадгалдаг. Ингэснээр арьс чөлөөтэй амьсгалж чадахгүйд хүрч улмаар бохирдол ихээр хуримтлагдах шалтгаан болдог.

3. Гэрийн нөхцөлд сормуусны хими хийх

Сүүлийн жилүүдэд сормуусны хими нь зөвхөн салонд биш гэртээ ч хийх боломжтой болж байна. Гэхдээ энэ нь гоо сайхны мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож байгаа аж. Учир нь сормуусны химийг хүссэн хүн бүр амархан хийчихдэг процедури биш бөгөөд зөвхөн гоо сайхны салонд ариутгасан багаж хэрэгслээр, мэргэшсэн мастеруудаар хийлгэх хэрэгтэйг тэд зөвлөж байна.

Сормуусны хими хийх явцад гарсан өчүүхэн алдаа нь сормуус, зовхи цаашлаад нүдний харааг гэмтээж болзошгүй юм. Таны худалдаж авсан бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй, хуурамч бүтээгдэхүүн бол таны эрүүл мэндэд шууд аюул учруулж болзошгүй гэдгийг санаарай.

2. Соронзон хальсыг турахад ашиглах

Кинезлоги бол өвдөлт намдаах, булчингийн спазмыг арилгахад ашигладаг харьцангуй шинэ төрлийн эмчилгээ юм. Энэ эмчилгээнд ашигладаг соронзон хальс нь хүн бүрт энгийн байдлаар ашиглах боломжгүй бөгөөд эсрэг заалттай байдаг. Түүнчлэн турахын тулд кинезиологийн хэрэгслийг ашиглаж болно гэдэг нь том буруу ойлголт юм.

Нэгдүгээрт, уг хальсыг турах зорилгоор ашиглахыг зөвтгөх ямар ч судалгааны үр дүн одоогоор байхгүй. Хоёрдугаарт, үүнийг зөвхөн кесар мэс заслаар төрсний дараах хэвлийн суналтыг агшаах зорилгоор дасгал хийх, физик эмчилгээ хийхэд ашигладаг байна. Соронзон хальс нь жингээ хасахад тусалдаг талаар мэргэжилтнүүд зөвлөдөггүй учир үүнийг буруу зорилгоор ашиглах нь тийм ч сайн үр дүн үзүүлэхгүй л болов уу.

1. Нүүрийг цэвэрлэхэд нүүр цэвэрлэгч сойз ашиглах

Цэвэрлэгээ нь сайхан арьсны үндэс юм. Нүүрний гуужуулагч, цэвэрлэгч сойз нь арьс арчилгааны практикт нилээд алдартай бүтээгдэхүүн боловч арсанд хүчтэй үйлчлэл үзүүлдэг тул арьсны рН-ийн тэнцвэрийг алдагдуулж, хэт хуурайшилт, цочрол үүсэх шалтгаан болдог.

Үүнээс гадна амархан улайдаг хэт мэдрэг арьстай хүмүүс нүүрний гуужуулагч, сойз хэрэглэж арьсаа ихээр гэмтээдэг. Нүүрний арьсны эрүүл мэндэд хамгийн сайн арчилгаа нь өндөр чанартай чийгшүүлэгч тосыг хэрэглэж байхдаа хөөс эсвэл зөөлөн үйлчилгээтэй шингэн цэвэрлэгчээр сайтар цэвэрлэж байх явдал юм. Гүн цэвэрлэгээг долоо хоногт 1-2-аас илүүгүй удаа хийх хэрэгтэй.

Магадгүй та сүүлийн үед тренд болж байгаа гоо сайхны хэрэгслүүд эсвэл аргуудыг өөртөө туршаад сөрөг үр дагавартай аль хэдийн тулгарсан бол бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!