Эх хүн хэзээ ч уучлалт гуйх ёсгүй 10 зүйл

Шинэхэн ээжүүд маань олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа хүүхдээ тоглуулах, хөхүүлэхээс авахуулаад олон бэрхшэээлүүдтэй тулгардаг гэдэгт та санал нийлэх биз ээ. Харамсалтай нь иймэрхүү үйлдлүүдэд дургүйцдэг албан газрууд цөөнгүй бий. Та эх хүний хувьд гаргасан үйлдлүүддээ уучлал гуйх хэрэгтэй гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ нь таны уучлал гуйх ёстой зүйл биш юм. Учир нь бяцхан үрийнхээ сайн сайхны төлөө хийдэг байгалиас заяасан ямарч гэм хоргүй үйлдлүүддээ ямар ч уучлалт гуйх шаардлагагүй.

Эх хүний үрийнхээ төлөө хийх л ёстой зүйлсийг хэн бүхэн хүндлэх ёстой учир энэхүү уучлалт гуйх шаардлагагүй зүйлсийн жагсаалтыг бэлтгэлээ.

1. Хүүхдээ хэзээ, хэрхэн хооллох вэ?

Танд хүүхдээ хэрхэн зөв хооллох тал дээр хэн нэгэн хөндлөнгөөс заах эрхгүй. Та хүүхдээ хөхөөрөө хооллох уу? Эсвэл нэмэлт сүүн тэжээл хэрэглэх эсэх сонголтыг зөвхөн та хийх ёстой. Мөн хүүхдээ хаана хооллох, олон нийтийн газар зэрэг нь таны эрх гэдгийг эргэлзэлгүй хэлэх байна. Таны хүүхэд хооллох эрхтэй учир та хаана ч байсан хөхөөрөө хооллох үед бусад хүмүүс дургүйцэж байвал энэ бол тэдний л асуудал гэж ойлгоорой.

2. Танд хүрэлцэхээр их мөнгө байхгүй байна уу?

Та хүүхдээ сайн өсгөхийн тулд заавал баян байх албагүй. Гэхдээ мөнгө багатай байх үед танд хүүхэд тань хангалттай сайхан биш байгаа мэт харагдаж магадгүй. Гэсэн хэдий ч таны хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол таны хайр халамж юм. Хэрэв та тэдэнд илүү олон тоглоом, амралт зугаалга гэх мэтийн олон зүйлсийг худалдаж авч өгөх боломжгүй байсан ч зөвхөн хооллож хувцаслах хангалтай мөнгөтэй бол өөр зүйлсэд бүү толгойгоо өвтгөөрэй.

3. Танд ч бас өөртөө зориулах цаг хэрэгтэй

Ихэнх ээжүүд төрсөнийхөө дараа маш олон цагийг зөвхөн хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч зарим үед ганцаараа байх цагийг хүсдэг л биздээ. Та өөртөө цаг гаргахыг хүслээ гээд муу ээж гэсэн үг биш юм. Зарим үед бодлоо цэгцлэх, эрч хүч авах зэрэгт танд цаг хугацаа хэрэгтэй байдаг.

4. Гэр тань замбараагүй харагдаж байна уу?

Хэрэв гэрийн шалан дээр тань тоглоомууд замбараагүй холхилдсоор, гал тогооны өрөөнд бохирдсон аяга хоолны үлдэгдэл байвал та шууд муу хүн, муу ээж болчихгүй шүүдээ. Хүүхдээ асран хамгаалах нь танд байнгын ажил байж болох тул бүх зүйлийг цэвэрлэх цаг зав, хүч чадал байхгүй бол та өөрийгөө буруутгах хэрэггүй. Та цэвэрлэгээ хийсэн ч 2 минутын дотор таны хүүхэд дахиад л эмх замбараагүй байдлыг үүсгэх болно.Тиймээс та үүнээс болж бусдаас уучлалт гуйх шаардлагагүй.

5. Та хэр харагддаг вэ?

Та хэнд ч сайхан харагдах өргүй. Таны үс эмх замбараагүй байна уу? Эсвэл нэг л хэвийн хуучин хувцас өмсөж байна уу? Гэх зэргээр хэн ч таныг гадаад төрх байдлаар шүүмжлэх эрхгүй. Мөн та төрсөнийхөө дараа жингээ хурдтайгаар хасч хэвийн байдалдаа эргэн орох гэж яаравчилж биеэ зовоох хэрэггүй. Таны хүүхдийг энэ ертөнцөд авч ирсэн шүүдээ. Тиймээс биеэ хайрлах хэрэгтэй.

6. Таны хөхний сүү гарсаар л байна уу?

Та хөхний даруулгандаа хичнээн олон шингээгч сольж байсан ч таны хөхнөөс сүү гарсаар л байх болно. Тиймээ энэ нь байгалийн шалгарал учраас үүнийг хянах боломжгүй юм. Тантай л адил ийм асуудал тулгарч байгаа олон ээжүүд бий. Тийм учраас та энэ үйлдэлдээ хэнээс ч бүү уучлал гуйгаарай.

7. Та цаг ямагт аз жаргалыг мэдрэхгүй шүүдээ

Та хүүхдээ бүхэл өдрийн турш асрах нь бие бялдар болон сэтгэл санааны хувьд маш их ядралт авдаг. Мөн та юу хийхээ мэдэхгүй нэг л ядарсан, залхсан мэдрэмж авч магадгүй. Тиймээс ээж байх нь туйлын хэцүү ажил учир та бүх зүйлд үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй.

8. Танд тусламж хэрэгтэй

Эцэг, эх байх үедээ та хүүхдээ зөвхөн өөрөө л анхаарч халамжлах ёстой юм шиг санагдаж магадгүй. Та сайн эцэг эх байх тал дээр өөрийгөө бага зэрэг бүтэлгүйтдэг гэж бодож байвал хүүхдээ асран хамгаалах тал дээр хэн нэгнээс зөвлөгөө авч, асрахад тусламж аваарай. Гэхдээ энэ нь таныг сул дорой гэж байгаа биш бөгөөд та зүгээр л хүүхэддээ сайн сайханыг хүсэж байна гэсэн үг юм.

9. Хэрхэн төрөх тал дээр айдастай байдаг уу?

Таныг тойрон хүрээлэх мэрэгжилтэнүүд таны шийдвэрийг буруутгаж таалагдахгүй зүйлсийг тань зөвтгөж болно. Гэвч хаана, яаж төрөх хамгийн тухтай байх газрыг зөвхөн та л шийдэж чадна.

10. Та нийгэм дахь бүхий л зүйлд оролцож чадахгүй

Эцэг эх болоход таны цагийн хуваарь бүрэн өөрчлөгддөг. Хааяа найз нөхөд тань танаас цагийг хамт өнгөрөөхийг хүснэ. Хэрэв та хүүхэдтэйгээ завгүй байгаа, эсвэл бага зэрэг амрахыг хүсч урилгыг хүлээн авах боломжгүйд хүрнэ ийм үе бүрдээ уучлал хүсэх шаардлагагүй. Эцэст нь найз нөхөд тань тантай л адил эцэг эх учир таны ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр нөхцөл байдлын аль нэг нь танил сонсогдож байна уу? Та өөрийгөө буруутай гэж бодож байсан уу? Эсвэл ямар нэг зүйлд уучлал гуйх хэрэгтэй юм шиг санагдаж байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!