Ихэнх хүүхдүүд аавынхаа өндөр болон ээжийнхээ жинг дуурайдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Эрдэмтэд тэжээллэг хоол хүнс нь хүүхдийн генд ихээхэн нөлөөлж өндөр болгоход тусалдаг гэж үздэг. Тэгэхлээр буруу хооллолт нь хүүхдийн эцэг эхээсээ намхан болоход хүргэдэг. Гэхдээ өндөр бол эцгээс авсан “өв” гэсэн судалгаа байдаг.
Удамшлын тухай нэг гайхалтай баримтыг бид дэлгэх гэж байна. Уг мэдээг уншаад та гэр бүлийн цомог дээрх гэрэл зургуудаа дахин нэг нягталж харах хэрэгтэй болох байх. Таны өндөр, жин хүүхдэд чинь хэрхэн удамшдсан талаар тунгаан бодоорой.

1. Өндөр аавууд өөрөөсөө ч өндөр хүүтэй болдог

Бидний өндөрт 70 орчим % нь удамшил, 30 хувь нь хүрээлэн буй орчин нөлөөлдөг гэж эрдэмтэд нотолж байна. Гэвч хүүхэд өндөр болоход оролцдог олон янзын ген байдаг.

Эмэгтэйчүүд ерөнхийдөө 15 наснаас дээш эрчимтэй өсөлт нь удааширч эхэлдэг бол бол эрчүүд 3 жил үргэлжлүүлэн өсдөг. Энэ шалтгааны улмаас эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр байх хандлагатай байдаг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд өөрөөсөө арай өндөр хүнтэй гэрлэдэг бөгөөд ингэснээр хөвгүүд нь бас өндөр болоход нөлөөлдөг аж.

Хөвгүүд нь намхан байхын тулд эмэгтэй хүн өөрөөсөө намхан хүнтэй гэрлэх хэрэгтэй болно. Рояал Девон Эксетерийн эмнэлгийн судлаачид судалгааны үр дүнд аав нь өндөр байх тусам тэдний хүүхэд илүү өндөр байх болно гэдгийг батлажээ.

2. Эцгийн жин нь хүүхдийн жинд бага нөлөөлдөг байж болно

Судалгаанаас харахад аав нь тарган бол хүүхэд нь заавал тарган байх албагүй бололтой. Гэсэн хэдий ч өөр нэг судалгаагаар илүүдэл жинтэй эрчүүд хүүхдийнхээ тархины хөгжилд нөлөөлж, сэтгэн бодох чадварыг нь бууруулдаг байж болзошгүйг гэсэн үр дүнд хүрчээ.

3. Ээж илүүдэл жинтэй бол хүүхдүүдийн жинд нөлөөлж болзошгүй

Рояал Девон Эксетер эмнэлгийн судалгааны багийнхан аавуудаас ялгаатай нь ээжүүд бага зэрэг илүүдэл жинтэй бол хүүхдийн жинд нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Илүүдэл жинтэй эхчүүдийн цусан дахь сахарын хэмжээ ихсэх магадлалтай тул энэ нь эхийн хэвлий дэх хүүхдэд нөлөөлж улмаар хүүхдийн жинд нь нөлөөлдөг байж болох юм гэж судлаачид үзэж байна. Тэд 1000 орчим гэр бүлийг эмэгтэй эрэгтэй хүмүүссийн жин, өндөр, тэдний нярай хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар 2 жилийн хугацаанд судалсан байна. Доктор Найт нялх хүүхдийн жинд асар их нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлүүдийн нэг бол эхийн жин гэж дүгнэжээ.

Эрдэмтэд анх удаа эцэг эхийн ген нь нялх хүүхдийн жин, өндөрт хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлж, тайлбарлаж чадсан бөгөөд энэ нь маш чухал үзүүлэлт юм. Ингэснээр эрдэмтэд, эмч нар ирээдүйд нялх хүүхэд хэвийн жинтэй төрөхөд нь хяналт тавих боломжтой болж байна гэсэн үг юм. Зөвхөн эмч гэлтгүй та ч мөн адил хүүхдээ илүүдэл жинтэй төрхөөс нь урьдчилан сэргийлж, хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм.

Таны өндөр жингийн аль нь таны хүүхдэд өвлөгдөн үлдсэн бэ? Бидэнтэй зургуудаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!