Орон байрны хулгайчдын санаанд хэзээ ч орохгүй гэрийн тань 15 байршил

Орон байрны хулгайчид байранд нэвтрэхдээ хамгийн богино хугацаанд аль болох олон үнэт зүйл олж авахыг эрмэлздэг. Үүнээс болоод тэд бэлэн мөнгө болон үнэт эдлэлийг оймсны шургуулга, ваар гэх мэт байж болохуйц бүхий л газруудаас хайдаг.Тийм ч учраас аюулгүй байдлын мэргэжилтэнүүд эдгээр зүйлсийн материал болон байршлыг аль болох бат бөх байлгах зэрэгт анхаардаг аж.

Бид таны үнэт зүйлсийг гэрт тань аюулгүй байлгах, хулгайчдыг хуурах 15 нуугдмал газрын тухай нийтлэлийг хүргэж байна. Магадгүй та чухал эд зүйлсээ хамгаалах арга замын талаар аль хэдийнээ бодож байсан байх. Тиймээс эдгээр санаанууд нь танд туслах нь гарцаагүй.

1. Нуугдмал савтай болох

Майонезын сав шиг гэмгүй зүйл байхгүй. Та саваа гар хийцийнх мэт болгож урлаад гялгар уутанд хийсэн мөнгөө дотор нь хийвэл илүү тохиромжтой. Мэдээж хэрэг илүү гоёмсог харагдуулахын тулд та будаж болно.

2. Задгай амсартай цэцгийн вааранд мөнгөө хадгалах

Хулгайч нар гадна болон дотор ил харагдахуйц ургасан ургамлыг шалгахыг хүсдэггүй. Тийм учраас танай гэрт олон байгаа бол мөнгөө эргэлзэлгүй булаад орхиорой.

3. Хуучин тоос сорогчоо дахин ашиглах нэг арга

Хуучин тоос сорогчоо хаяхын оронд уутыг нт аваад оронд нь гялгар уут хийгээд төгс далдлах талбар болгох боломжтой. Та гэрийнхээ аль ч хэсэгт хадгалах боломжтой бөгөөд хулгайч нар хэзээ ч дотогш харахыг хүсэхгүй бизээ.

4. Ханын цагаа ашигла

Тиймээ тэр ч бас таны мөнгийг хадгалж чадна. Таны гэрт хулгайч нэвтрэхэд энгийн цаг тань сэжиг төрүүлж магадгүй. Тийм учир та зүгээр л ханын цагаа онгойлгоод мөнгөө хадгалж болно.

5. Та шүүгээнийхээ ар талыг ашиглаж болно

Ихэнхдээ хулгайч нар шургуулгуудыг нээж харах боловч тавилга болон тавцангийн ар талыг хардаггүй. Магадгүй танд маш чухал цаасан бичиг баримт байгаа бол шургуулганыхаа ар талд нааж болно. Энэ бол гайхалтай нуугдах газар юм.

6. Хүүхэлдэйн киноны хуурцагт нуух. шалгана шалгахгүй

VHS хуурцгыг одоо үед хэн ч ашиглахаа больсон. Тийм ч учраас хулгайч нар ч түүнийг дахин сонирхохгүй л боловуу. Хэрэв танд эдгээр хуурцгууд байдаг бол цөөн тоогоор нь номынхоо тавиур дээр тавиад мөнгөө хавчуулан нуух боломжтой.

7. Хуучин пүүзээ бүү хаяарай

Таны пүүзэнд улавч байдаг нь мэдээжийн хэрэг бизээ. Ямар ч хулгайч нүүрээ хуучирч элэгдсэн, үнэртэй пүүзэнд наахыг хүсэхгүй. Тийм учраас мөнгөө улавчаар халхлан хадгалахад тохиромжтой газар юм. Мөн нэг зүйлийг хэлэхэд үнэтэй пүүз бүү ашиглаарай. Пүүзийг ч бас авах магадлалтай юм.

8. Гэр бүлийнхээ цомогт өөрчлөлт хийх үү?

Гэр бүлийн цомог бол бас нэгэн гайхалтай нуугдах газар юм. Үнэн хэрэгтээ хулгайчид яасан ч танай гэр бүлийн цомгийг сонирхохгүй та л хаяадаа үздэг гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас зүгээр л зургуудын хажууд бэлэн мөнгөө шургуулахад л болно.

9. Өвлийн хувцасныхаа халаасыг ашиглаарай

Та өвөл өмсдөг хувцсаа шүүгээнд өлгөөтэй байхад нь л ашиглах боломжтой. Та эд зүйлсээ зөвхөн өвлийн хувцас ч гэлтгүй өмсөхөө больсон хувцасныхаа халаасанд л хийхэд болно. Ингэсэнээр та байнга эд зүйлсээ биедээ авч явах шаардлагагүй болно.

10. Та хуурамчаар ханын залгуур тогтоож болно

Энэхүү арга нь үнэт эдлэлээ аюулгүй хадгалах гайхалтай санаа юм. Та ямар ч цахилгаанд холбохгүй байхад л хангалттай.

11. Хуурамч хоолой ашиглах боломжтой

Та чухал баримт бичгүүдийнхээ нуугдах газрыг амархан үүсгэж болно. Энэхүү хоолой нь мөнгө, баримт бичиг болон таны бусад үнэт зүйлсийг бяцхан хонгилдоо нууж өгөх болно. Ямарч хулгайч уг хоолойг шалгахыг бодохгүй л боловуу.

12. Гэрийнхээ таазыг ашигла

Өөрийн эд зүйлсээ нуух хамгийн сайн цэгүүдийн нэг бол таазны дээд хэсэг юм. Та аливаа эд зүйлсээ чингэлэг эсвэл ямар нэг гялгар уутаар хамгаалан таазныхаа дээд хэсэгт байрлуулж болно. Өндөр тул таазанд гарч шалгахыг хэн ч оролдохгүй.

13. Дэрэндээ нуух нь мөн аюулгүй арга

Анх гэрийнхээ үзэмжинд зориулан худалдаж авсан дэр тань таны үнэт зүйлсийг ухаалаг байдлаар нууж чадна. Та аль нэг дэрээ оёдлыгнь задлан хэсэг хөвөн гаргаад оронд нь үнэт эдлэл болон мөнгөө хийн оёх боломжтой. Дэр нь хулгайч нарт тийм ч содон харагдахгүй л боловуу.

14. Граждаа аль болох олон хайрцаг хураан тавиарай

Хулгайчийг төөрөгдүүлэх хамгийн сайн арга бол олон хайрцаг юм. Гол нь та хайрцаг тус бүрд нэр өгөх хэрэгтэй жишээ нь гал тогооны хэрэгсэл, хүүхдийн тоглоом. Мод тарих хэрэгсэл гэх зэргээр нэр өгөх нь маш гайхалтай арга юм. Танд зүгээр л олон янзын энгийн хайрцгууд л хэрэгтэй. Эдгээр хайрцгууд дотроо та гялгар уутанд эсвэл шууд эд зүйлсээ нууж болно. Энэ арга нь хулгайчийг төөрөгдүүлэх төгс арга юм.

15. Хүүхдийн өрөөний ашиг тус

Хүүхдийнхээ өрөөнд бид төдийлаөн үнэтэй зүйлсээ хадгалдаггүй.Тэр ч утгаараа хулгайчид хүүхдийн өрөөг бараг л тоодоггүй гэж хэлж болно. Таны бяцхан үрс юм сүйтгэхдээ гаргууд байдаг. Тийм учир бид үнэт зүйлсээ хүүхдийнхээ өрөөнд тавих боломж маш бага. Гэхдээ та тэдний өрөөнд огт хүрч чадахгүй газар байрлуулах талаар бодоод үзээрэй. Энэ нь үр дүнтэй арга байх болно.

Та эдгээр аргуудын аль нэгийг ашиглаж байсан уу? Танд аль арга нь илүү таалагдаж байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!