Монгол охид Оросуудын нүдийг орой дээр нь гаргав

Монголын ой тогтоолтын спортын тамирчид сүүлийн үед тус төрөлдөө цахиур хагалах болсон. Тэдэн дунд “Геннесийн ном”-д бүртгэгдэж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон ихэр охид бий. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдсэн бөгөөд тэд Оросуудыг бишрүүлээд амжжээ.

ОХУ-ын “Россия-1” сувгаар цацагддаг “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарт оролцож оюун ухаанаа гайхуулсан тэд нийтдээ 1,200 ширхэг сарнайн байршлыг алдаагүй санасан байна. Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт тогтоож байсан бөгөөд тэд тус нэвтрүүлгийн сорилыг тун ч хялбархан даван гарчээ.

Бичлэгийг ЭНД дарж үзээрэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!