Би Е витаминыг зөв хэрэглэж сурснаас хойш, найзууд маань миний нууц жорыг мэдэхийг их хүсэх болсон!

Е витаминийг мөнхийн гоо үзэсгэлэнг авчирдаг тухай эгч маань үргэлж ярьдаг байсан. Гэхдээ би үүнийг нь зүгээр л нэг яриа төдий зүйл хэмээн үл ойшоодог байлаа. Харин нэг өдөр эгчийн хэрэглэдэг Е витаминыг хараад туршиж үзэхээр шийдсэн юм.

Е витамин нь арьсыг чийгшүүлж, мөнхийн залуу насыг бэлэглэхээс гадна толгой өвдөх, гэдэс өвдөх, цус багадах зэргийг эмчилж, эрч хүчтэй, эрүүл саруул байхад тусладаг. Энэхүү витамин нь зөвхөн капсультай байдаггүй.

Маш олон төрлийн ногоонд агуулагддаг тул та идэж байгаа ногооноосоо ч нөхөөд авах боломжтой юм. Е витаминаар баялаг хоол хүнс: Бүйлсэн самар, бууцай, цөцгийн тос болон наранцэцгийн үр

Би та нартаа өнөөдөр Е витамины гоо сайханд үзүүлэх нөлөөний тухай тайлбарлах гэж байна.

Витаминаар маск бэлтгэх:

  • Лууван
  • Авокадо
  • Е витамин – 8 капсуль
  • Ус

Лууван, авокадогоо устай хамт блендэрт хийж, зуурмаг болгож бэлтгээрэй. Үүн дээрээ капсультай Е витаминаа хийж хутгана. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угаана.

Өөр нэгэн маск нь гадилтай хольж бэлтгэх юм. Гадилыг нухаж, Е витаминтай холиод, нүүрэндээ түрхэнэ. Мөн л 20 минутын дараа угаагаарай.

Энэ хоёр төрлийн маскыг түрхэж хэрэглэснээр, та нүүрээ хэчнээн өнгөлөг толигор болж байгааг анзаарах болно. Өдрөөс өдөрт арьс тань толигор болж, хангалттай чийгшиж байгааг хараад таны сэтгэл санаа ч дагаад дээрдэх болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!