Жүжигчин Ариука, реппер Цэцэ нарын гаргасан үйлдэл олны дургүйцлийг хүргэв

Эмоци продакшны жүжигчин Ариукагийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулжээ.

Учир нь тэрбээр аялалын явцад машины Sunroof буюу дээд салхивчаар гарч зорчигчийн аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл гаргасан бөгөөд олон нийт түүний замын хөдөлгөөний хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

Олон нийтийн анхаарлын төвд байдаг, олны танил жүжигчин бусдад буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн олон нийт бухимдаад байгаа юм.

Түүнчлэн өөр бусад олны танил эрхмүүд ч үүнд багтаж мөн шүүмжлэл хүртээд авав. Үүний нэг нь реппер Цэцэ бөгөөд тэрбээр мөн явж байгаа машины гадна зүүгдэж өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулсан зураг цахим орчинд таржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!