Олны танил бүсгүйчүүд аль аймагт аялаж байна вэ?

Наамдын амралтын өдрүүд эхэлж Улаанбаатар хотод бараг хүн үлдээгүй сурагтай. Олны танил хүмүүс ч мөн адил Монголын үзэсгэлэнт газруудаар аялаж явна. Тэгвэл хэн хэн хаана явааг сонордуулья.

Балетчин Сүнээ

УИХ-ын гишүүн Анандбазартай холбоотой мэдэгдэл хийж шуугиан тариад авсан бүсгүй бол Б.Сүндэрьяа. Тэрээр баруун аймгуудаар аялаж байгаа бөгөөд одоо Ховд аймагт явна.

МУГТ О.Насанбурмаа

Дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ О.Насанбурмаа Завхан аймгийн Их-Уул суманд аялаж явна. Тэрээр ээжийнхээ нутаг болох Увс аймгийн Хяргас сумыг зорьж, замаараа аавынхаа нутаг болох Баянхонгор аймгийн Шинэжинс орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Дуучин Анхмаа

Гурван охин хамтлагийн хоёр гишүүн гэр бүлийн хамт Өвөрхангай аймгийн Орхон голын хөвөөн дэх Аса ландад амарч байна. Тэгвэл үлдсэн нэг гишүүн болох тус хамтлагийн дуучин Анхмаа өдгөө нөхөр болон гэр бүлийн найзуудтайгаа Архангай аймгийн Чулуутын хавцлын дэргэд амарч байгаа гэнэ.

Трансжендер Солонго

Үргэлж олны анхаарлын төвд байдаг трансжендер Солонго Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөл дээр очжээ.

Туфльтэй уулын орой дээр зогсож байгаа зураг нь олны анхаарлыг татаад байгаа бөгөөд өөрөө тун сэтгэл хангалуун байгаа бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!