Өдөр бүр 3 ширхэг хар чавга ид! Таны төсөөлөөчгүй үр дүн гарна шүү
Хар чавга бол үнэхээр гайхамшигтай хүнс. Амин дэм, микро элементүүдээр баялаг. Гэдэс ходоодоо цэвэрлэж турмаар байна уу? Хэдхэн ширхэг хар чавга буцалгаад уугаарай. Дархлаагаа сэргээмээр байна уу? Хэдхэн ширхэг хар чавга идээрэй. Хар чавганы энэ мэт ашиг тусыг мэдмээр байвал дараах мэдээллийг уншина уу.
- Хоол боловсруулах системийг дэмжинэ
Энэхүү жимс нь эслэг ихтэй тул хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Өтгөн хаталтаас сэргийлэх хамгийн энгийн арга – орой унтахдаа хар чавгаа буцалгасан усанд хандалж хонуулаад маргааш өглөө нь шүүсийг ууж, жимсээ идээрэй. Таны асуудал маш амархан шийдэгдэх болно.
- Турахад тусална
Өдөрт 5 ширхэг хатаасан хар чавга тогтмол иднэ. Таны нүүрний арьсны өнгө сэргэж, илүүдэл жин тань бага багаар хасагдаж байгааг та мэдрэх болно.
- Харааг сайжруулна
Ардын анагаах ухааны үзэж байгаагаар хар чавганд А амин дэм ихээр агуулагддаг, энэ утгаараа нүдний хараанд сайн гэж үздэг. Нүдний хараа муутай хүмүүс мэдээд авахад илүүдэхгүй л болов уу.
- Хавдрын эсрэг үйлчилгээтэй.
- Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ.
- Дархлаа сэргээж, залуужуулах увдистай.
Та өдөрт 3 хар чавга идээд л энэ бүх ид шидийг нь өөртөө мэдэрч болно. Үүнээс гадна чавганы шүүс бэлтгэн ууж болох юм.
Орц:
- Хар чавга – 14 ширхэг
- Ус – 1 литр
- Бор сахар
Усаа буцалгана. Үүндээ хар чавгаа хийж, 4-5 минут чанаарай. Дараа нь гал дээрээс авч ахин 5 минут байлгаж хөргөнө. Үүнийгээ бор сахараар амталж, өглөө, өдөр, орой хоолны өмнө бага багаар ууж байгаарай.