Анх очсон хүн бүрийг гайхшруулдаг Солонгосын сонирхолтой амьдрал

Солонгос улс гэхээр бидний толгойд хамгийн түрүүнд олон ангит драма, амттай хоол, арьс арчилгаа гэх гурван зүйл орж ирдэг. Гэхдээ баялаг соёл бүхий тус улсад үзэж харах, бусдад гайхуулан бишрүүлэх зүйлс олон. Хамтдаа Солонгос улсын сонин содон зүйлстэй танилцацгаая.

Гудамжинд төрөл бүрийн эд зүйлс, хоол хүнс дарааллаад байж байвал бүү гайхаарай. Орон гэргүй хүмүүс үнэгүй хоол идэхээр дугаарлаж зогсохдоо ингэж өөрсдийн эд зүйлсээ түр орхидог байна.

Гэрлэн дохиог зам дээр байрлуулсан байдаг. Утсаа ширтэн доошоо харж зогсох хүмүүст ямар өнгийн гэрэл ассан болохыг харуулах зорилгоор ингэж хийдэг аж.

Цахилгаан шатанд суугаад 4-ийн тоог олохгүй байж магадгүй. Солонгосчууд 4-ийн тоог муу ёр дагуулдаг гэж үздэг тул тус тооны оронд “F” үсгийг суурилуулж өгсөн байдаг.

Нарны эрчим хүчээр ажилладаг сандлууд олон бий. Энэ нь usb оролттой, утасгүй цэнэглэгчтэй. Хүмүүс амрангаа утсаа цэнэглэх боломжтой юм.

Зайдсан дээр үг бичиж, зураг зурсан байдаг. “Баярлалаа, амжилт, амттай байгаа биз?” гэх зэрэг үгсийг бичих нь бий.

Хуучны загвартай, гоёмсог кафе олон байдаг

Солонгосын нийслэл хот нь үзэсгэлэнт байгальтай залгаа оршдог. Хүмүүс хэдхэн минут яваад л байгалийн сайханд тухлан суудаг. 

Хүмүүс үүнийг бяслаг гэж боддог. Гэвч үнэндээ энэ нь улаан буурцаг болон цөцгийн тос юм.

Жежү арлын зүрхэн хэлбэрт мандарин

3 метр тутамд нийтийн ариун цэврийн өрөө байдаг. Энэ нь гадны жуулчдад маш их таалагддаг шүү. 

Нүд бясгах, гоёмсог үзэмж бүхий байгууламжууд маш олон байдаг. 

Сөүл хотын номын сан. Тэр дээр байгаа номыг яаж авах юм бол?

Энгийн нэгэн өдрийн хоол нэг иймэрхүү

Жежү арлын ягаан гудамж

Жежү арлыг дээр нь дүрсэлсэн кола

Хогоо зөв ангилж, зөв газар хаяхгүй бол өршөөлгүй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!