Инстаграм од, модель бүсгүй зурган дээр хэрхэн гоё гарах зөвлөгөөг хуваалцжээ

Зурган дээр сайхан гарна гэдэг хүн бүрийн чаддаг зүйл биш. Гэхдээ та багахан зүйлсийг сураад мэдээд авчихад л ганц даралтаар л ганган зурагтай болж чадна. Инстаграмын од, загвар өмсөгч бүсгүй хэрхэн зургаа зөв авахуулахыг зааж өгсөн байна. Та ч бас сураад аваарай.

Зургаа хэрхэвч дээрээс авахуулж болохгүй

Зургаа хэрхэвч дээрээс авахуулж болохгүй. Энэ нь таныг намхан, жижигхэн харагдуулах сул талтай. Харин доороос авахуулж, зурган дээр өөрийгөө илүү өндөр, туранхай харагдуулж болно.

Хөлөө яаж байрлуулах хамгийн чухал

Хүндийн төвөө хоёр хөл дээрээ зэрэг авч болохгүй. Нэг хөлөө үл ялиг өргөж, өлмий дээрээ тогтоо. Ингэснээр бүсгүйчүүд нарийн, урт хөлтэй харагдаж чадна. Зүгээр л нэг зогсох, багахан хичээж зогсоход ямар их ялгаа гарч байгааг харж байна уу?

Камерын эгц өөдөөс харж зогсож болохгүй

Биеэ бага зэрэг эргүүлж, хажуу талаасаа зургаа авахуулах хэрэгтэй. Мөн хоёр хөлөө салгаж, гараа өргөж биеийн галбираа цэгцтэй болгож харагдуулаарай.

Ташаагаа урагш бүү түлх. Энэ нь биеийг нүсэр харагдуулах талтай. Үүний оронд хөлөө солбиж зогсоод, толгойгоо бага зэрэг хазайлга.

Царайгаа мартаж болохгүй

Амаа хаалттайгаар инээх хэрэггүй. Энэ нь худлаа харагдах талтай. Харин үнэн сэтгэлээсээ инээ. Илүү дур булаам харагдах нь гарцаагүй.

Уруулаа цорвойлгох хэрэггүй. Энэ трэнд хэтэрхий хоцрогдсон.

Гараа нүүрэндээ хүргэж болохгүй

Гараараа нүүрээ хааж, таглаж хэрхэвч болохгүй. Гараа хаана байрлуулахаа мэдэхгүй байгаа бол баруун талын зурагнаас санаа аваарай.

Хөлөө нийлүүлж зогсож болохгүй

Хоёр хөлнийхөө голд зай гаргаж зогсох нь чухал. Гараа биендээ наах хэрэггүй. Гар, хөлөө өнцөг гаргаж байрлуулахыг зөвлөж байна.

Сууж зураг авахуулах зөвлөмж

Нэг хөлөө нугалж, аль болох урт, цэгцтэй харагдуулаарай. Сууж зураг авахуулах үед нуруугаа цэх байлгах нь чухал бөгөөд камер руугаа харахаа мартуузай.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!