Онгоцонд суухдаа өмсөж болохгүй хувцаснууд

Онгоцонд суухад ч судлах, мэдэх хэрэгтэй зүйлс олон. Ялангуяа хувцасны тухайд анхаарах зүйл их болохыг онгоцны үйлчлэгчид анхааруулж байна. Өнөөдөр та бүхэндээ онгоцонд суухдаа өмсөж болохгүй хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Сайтар уншиад тогтоож аваарай.

Бариу хувцас

Өндөрт нисэх үед хүний бие хөөж хавагнана. Харин энэ үед бариу хувцас, өмд өмсчихсөн байвал ёстой л асуудал үүснэ. Цусны эргэлт удааширч, толгой эргэж, ядрахад хүргэнэ. Үүний улмаас гэнэт бие нь муудсан, ухаан балартаж унасан хүмүүсийн тохиолдол цөөнгүй. Тиймээс онгоцонд суухдаа сул чөлөөтэй хувцас өмсөөрэй.

Нүдний линз

Онгоцоны агаар мэдээж бидний өдөр бүр амьсгалдаг агаараас өөр. Өндөрт гарах тусам агаарын чийгшил буурна. Харин нүдэндээ линзтэй онгоцонд сууж яваа бол, агаарын чийгшил буурснаас болж, нүд хуурайших, аргах гэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд та асуудлаас сэргийлж, харааны шилээ гаргаж зүүхийг зөвлөж байна.

Өндөр өсгийт

Урт нислэгийн үеэр хөл хавагнаж хөөдөг. Харин өндөр өсгийтэй гутал ихэвчлэн бариу байдаг тул хөл хөөсөн үед ёстой л асуудал үүсгэнэ. Хөлдөө тухтай даавуун пүүзээ сонгож өмсөх хэрэгтэй шүү.

Метал оруулга бүхий хувцас

Гутал, хөхний даруулга гээд л таны төсөөлөөгүй газар метал нуугдаж байж магадгүй. Харин үүнээс болж онгоцондоо сууж чадалгүй гацах, олон хүнд саад болох гэхчлэн асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хувцсаа шалгаарай.

Тайлахад хэтэрхий төвөгтэй хувцас

Тайлахад хэцүү, төвөгтэй хувцас өмсөх хэрэггүй. Угаалгын өрөөнд ороод тайлах гэж багагүй цаг гарздах төдийгүй суухад хүртэл тав тухгүй байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!