Ямар ч сайхан биетэй бүсгүйг онцгүй харагдуулах зуны хувцаснууд

Трэнд гэдэг зүйл цаг тутамд өөрчлөгдөж байдаг. Нүд ирмэхийн зуурт л өмсөж байсан хувцас загвараас гарчихсан, өөр зүйлс моодонд орчихсон байна. Гэсэн ч үүнийг дагаж, хоцрогдсон хувцсандаа баяртай гэж хэлэхээс өөр аргагүйд хүрдэг. Эсвэл бид огт трэнд дагахгүй амьдарч бас болно. Хэзээ ч моодноос гардаггүй хувцас өмсөөд явахад хэн юу гэх билээ. Өнөөдрийн тухайд та бүхэндээ өмсөхөөс татгалзах хэрэгтэй зуны хувцаснуудыг танилцуулж байна.

Нимгэн ултай углааш

Нимгэн ултай углааш өмсөөд удаан алхахад өсгий өвдөж, хөл хөөнө. Энэ төрлийн гутал нь хөлний нумыг гэмтээж, улмаар таагүй мэдрэмж төрүүлэх аж. Иймд зузаан ултай сандал, тавчик зэргийг сонгож өмсөж болох юм.

Жижиг нарны шил

Жижиг нарны шил таныг нарнаас хамгаалж чадахгүй. Энэ нь зөвхөн гоёл төдий зүйл. Үүнээс гадна туранхай, шөвгөр, урт нүүртэй бүсгүйчүүдэд л сайхан харагддаг тул хүн бүрт зохиод байхгүй. Өөрт тохирсон, нарнаас сайн хамгаалах шилийг сонгож зүүхийг зөвлөж байна.

Хэтэрхий богино шорт

Хэтэрхий богино, бие барьсан шорт хэдийн моодноос гарчээ. Энэ нь бие барих, биед тавгүй байх, хэтэрхий ил задгай гэх зэрэг шалтгаанаар хэрэглээнээс гараад байна. Үүний оронд сул, өвдөгнөөс дээгүүр татах загварлаг шортнууд трэнд болоод байгаа юм.

Бариу иртүз

Тав тухтай, уян хатан өмд нь фитнес клуб, биеийн тамирын зааланд зориулагдсан спорт хувцас байхаа болиод удаж байна. Охид бүсгүйчүүд үүнийг өдөр тутамдаа гадуур өмсөх болсон. Гэсэн хэдий ч стилистууд бариу иртүзээ сул өмдөөр солихыг санал болгож байна.

Урт майк

Урт майкандаа баяртай гэж хэлээрэй. Зуны улиралд аль болох чөлөөтэй, сул хувцаслах хэрэгтэй шүү дээ. Ингэхийн тулд богино цамц, майкыг сонгох хэрэгтэй.

Бариу жинсэн өмд

Бариу жинсэн өмдийг зуны улиралд өмсөх хэрэггүй. Харин сул загварын, нимгэн материалтай, өндөр суудалтай жинсэн өмд илүүтэй эрчийг аваад байгаа гэнэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!