Алдартнууд гэлтгүй эгэл жирийн Солонгос бүсгүйчүүд ч сайхан арьстай байдаг. Тэдний өөгүй арьсны нууц юу вэ?

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл бол яахын аргагүй гялалзсан, эрүүл, өө сэвгүй арьс. Харин тэдний мөрөөдлийг бодит амьдрал дээр биелүүлсэн хүмүүс бол яахын аргагүй Солонгосчууд билээ. Драманд тоглох жүжигчид, дуулж бүжиглэх дуучид төдийгүй олимпод өрсөлдөж буй тамирчид нь хүртэл цэвэрхэн, гялалзсан арьстай байх аж. Тэгвэл тэдний сайхан арьсны нууцыг бүгдээрээ олж мэдэцгээе.

Будааны маск

Солонгосчууд өдөр бүр цагаан будаа иддэг. Гэхдээ үүнийг зөвхөн идэх бус арьс арчилгаандаа ч ашигладаг байна. Эрт цагаас цагаан царайтай, цэвэрхэн арьстай бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байсан тул тухайн үеэс бүсгүйчүүд цагаан будааны шүүсээр нүүрээ угааж, будаагаа нухаж маск бэлтгэж, арьсаа цайруулж, зөөлөн гэрэлтсэн болгодог байжээ. Тус аргыг өнөө хэр нь бүсгүйчүүд өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд үүнэс улбаалан цагаан будааны төрөл бүрийн маскуудыг ч ихээр үйлдвэрлэх болсон.

Арьсны тоник ашигладаг

Солонгосчууд маш бүтээлч. Тэд сонин содон зүйлсийг сэтгэж ашигладаг. Тэд энгийн нэг маск хэрэглэхээс гадна арьсаа сайтар чийгшүүлэхийн тулд нимгэн нүүрний хөвөнд тоник шингээж, арьсан дээрээ тавьдаг байна. Тоникийг зүгээр түрхэж хэрэглэснээс ингэж хөвөнд шингээж нүүрэндээ нааснаар арьсанд илүү сайн чийгшил өгдөг аж.

Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалдаг

Арьс арчилгааны бүтээгдэхүүн, маск зэргийг тусгай хөргөгчинд хадгалдаг. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн болон маскны үйлчилгээ нэмэгдэж, арьсанд илүү сайн шингэж өгдөг аж.

Будааны шүүсээр нүүрээ угаадаг

Дээр дурдсанчлан цагаан будаа нь цайруулах үйлчилгээтэй тул Солонгосчууд арьс арчилгаандаа хэрэглэдэг. Будааны шүүсээр нүүрээ угааж, арьсаа цайруулахын зэрэгцээ хорыг нь тайлдаг гэнэ.

Эмгэн хумс агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигладаг

Мукин буюу эмгэн хумсны салиа нь солонгос эмэгтэйчүүдийн залуу насаа хадгалж үлдэх гол нууц билээ. Энэ нь арьсны өнгийг сэргээж, коллагены түвшинг нэмэгдүүлдэг.

Өдөр бүр нүүрэндээ иллэг хийдэг

 

 

Иллэг хийж, нүүрний булчингаа ажиллуулах нь арьсыг чангалж, залуужуулна. Үүнийг тун сайн мэдэх Солонгос бүсгүйчүүд өдөр бүр тусгай иллэг хийж, нүүрний иогыг ч мөн орхигдуулахгүй.

Алдарт 424 систем

Нүүрээ зөв угааж цэвэрлэнэ гэдэг маш чухал. Солонгосчуудын хувьд 424 гэх системийн дагуу нүүрээ угааж цэвэрлэдэг байна. 4 минутын турш тосон цэвэрлэгч ашиглаж, нүүрний будгаа арилгана. 2 минутын турш нүүрээ хөөсөөр угааж цэвэрлэнэ. Үлдсэн 4 минутанд нүүр болон хүзүүгээ усаар сайтар булхаж угаана. Өдөр бүр энэ зааврын дагуу нүүрээ цэвэрлэж, арьсаа гэрэлтсэн, сайхан хэвээр хадгалдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!