Жүжигчин С.Тэмүүжингийн аз жаргалтай гэр бүл

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлж өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон жүжигчин С.Тэмүүжин жүжигчин Г.Нарансолонготой амьдралаа холбон өдгөө гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад буй.

Жүжигчин Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин жүжигчин Нарансолонго хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.

С.Тэмүүжин 1985 онд Г.Нарансолонго 1980 онд мэндэлсэн бөгөөд асны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан боловч одоо бол байдаг л зүйл гэж болно.

Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.

Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэнэ. Хачирхалтай нь Тэмка тун нарийн гэнэ шүү. Эхнэр нь хувцас гоёл чимэглэлд мөнгө зарах гэхлээр “Наадах чинь хэрэггүй. Чи минь байгаагаараа надад хөөрхөн харагддаг” хэмээн болиулж дөнгөдөг гэнэ. Г.Нарансолонго ч нөхрийнхөө мөнгийг хэмнэсэн үү үнэтэй цэнэтэй зүйл авахаас татгалздаг. Товчхондоо тэд хамгийн хэмнэлттэй гэр бүл.

Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!