Хурц ширүүн дүрийг чадварлаг бүтээдэг алдартай жүжигчид бодит амьдрал дээр ямар хүмүүс байдаг вэ?

Эмэгтэйчүүдийг өөртөө дурлуулж, гайхалтай харизмаар үзэгчдийг алмайруулдаг эрэгтэй жүжигчид олон. Тэдний төгс бие галбир, эршүүд царай төрх, зан байдал, хүчирхэг аура, тэр бүү хэл хоолойны өнгө хүртэл бүсгүйчүүдийн зүрхийг булиглуулдаг. Гэхдээ энэ нь зөвхөн кинонд зориулж бүтээсэн тэдний жүжиглэлт байвал яах вэ? Өнөөдөр та бүхэндээ дэлгэцнээ хамгийн догь залуу болж харагддаг жүжигчид бодит амьдрал ямар болохыг танилцуулж байна.

Жейсон Момоа

Хавай гаралтай Америкийн жүжигчин Жейсон Момоа ширүүн харц, хүйтэн төрх, хүчирхэг бие галбираар алдартай. Тэгвэл тэрээр бодит амьдрал тэс өөр нэгэн аж. Тэр үргэлж инээж, хөгжилтэй зүйлс ярьж, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг. Түүний инстаграм хаяг руу зочлоод үзэх юм бол өнөөх ширүүн залуу хаана байна хэмээн гайхах нь гарцаагүй.

Жэйми Дорнан

Ирландын жүжигчин Жэйми Дорнан “50 Shades of Gray” кинонд гол дүр бүтээж, догь хийгээд халуухан төрхөө гайхуулаад амжсан. Харин бодит амьдрал дээр тэрээр тун ч даруухан нэгэн юм. Сошиал сүлжээ ашигладаггүй бөгөөд хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Гольф тоглож, гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг илүүд үздэг жүжигчин залууг тун сайн аав болохыг ойр дотны хүмүүс нь онцолдог.

Том Харди

Адал явдалд дурлагч, үргэлж зодоон цохионтой нүүр тулж, амь насаа эрсдэлд оруулагч нэгэн гэвэл Том Харди санаанд бууна. Гэхдээ гэр бүл зохиосноос хойш түүний эдгээр сахилгагүй дүрийг зөвхөн кинон дээрээс харах боломжтой болжээ.

Жейк Гилленхаал

Дэлхийн хамгийн сайхан залуугаар удаа дараа нэрлэгдэж байсан тэрээр өдгөө 38 настай ч бүсгүйчүүдийг шуугиулсан хэвээр. Жейк гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. Амьдралаа амар тайван, эрх чөлөөтэй өнгөрүүлэх хүсэлтэй түүний талаар элдэв бүсгүйтэй орооцолдсон, энд тэнд шоудаж зугаацсан гэх цуурхал тун ч ховор байдаг.

Том Хиддлстон

Том Хиддлстон гэхээр догь хэмээх үг өөрийн эрхгүй санаанд бууна. Сэтгэл татам, сонирхолтой зан төрхтэй түүнийг Холливуудын хамгийн сайхан залуу хэмээн тодотгодог. Тэр өөрийгөө тууштай феминист гэж үздэг бөгөөд ихэнх цагаа буяны ажилд зориулдаг.

Жеймс Франко

Жеймс Франког бид дэлгэцэнээс харж дассан. Гэхдээ тэрээр кинон дээрхээс илүү бодит амьдрал дээрээ илүү сонирхолтой нэгэн юм. Тэрээр янз бүрийн сэтгүүлд зориулж нийтлэл бичдэг төдийгүй дуу хөгжимд сонирхолтой тул өөрөө дуу хүртэл бичдэг. Түүнчлэн, жүжигчин залуу нь кино, жүжгийн талаар лекц уншиж, өөрийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцдаг байна.

Крис Хемсворт

Хүчирхэг “Thor”-ийн дүрээр хүмүүст хайрлагддаг жүжигчин залуу бодит амьдрал дээр гэрсэг залуу. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг тэрээр ёстой л бүх цагаа гэр бүлдээ зориулдаг. Эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг Крис гар утасны аппликейшн бүтээж байгаа бөгөөд энэ нь хүмүүсийг идэж ууж байгаагаа хянаж, эрүүл амьдрахад туслах зориулалттай гэнэ.

Кит Харингтон

Жүжигчин язгууртны гэр бүлд төрсөн тул Британийн уламжлалыг дагаж мөрдөхийг хичээдэг. Жишээлбэл, тэрээр  15 -р зууны харшид амьдардаг бөгөөд буяны ажил их хийдэг аж.

Райан Гослинг

Райан Гослинг “The Notebook” кинонд романтик моногам дүр бүтээснээрээ үүрд дурсагдах болно. Киноны дараа Райан энэ дүр төрхөөсөө удаан хугацаанд салж чадаагүй боловч, жүжигчин Эва Мендестэй хайр сэтгэлийн холбоотой болсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр цагаас хойш бид Райаныг халамжтай эцэг, хайртай нөхөр гэдгээр нь мэддэг болсон бөгөөд түүний бүтээх дүрүүд илүү хурц, харгис хэрцгий болж хувирсан билээ.

Брэдли Купер

Авъяаслаг хөгжимчин, дуучин, найруулагч. Өөртөө итгэлтэй, сэтгэл татам залуугийн дүрийг бүтээдэг тэрээр амьдрал дээр ч үргэлж инээж явдаг нэгэн гэнэ. Гэсэн ч кинон дээр гардаг шигээ өөртөө итгэлтэй, эго өндөртэй хүн биш болохыг хамтран ажилладаг хүмүүс нь онцолдог. Эгэл жирийн эр хүн тул харьцахад ч амархан байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!