Өөрөө ч мэдэлгүй ичимдэг эрхтнээ өвчлүүлж байдаг бүсгүйчүүдийн 7 алдаа

Эмэгтэй хүний хувьд хамгийн ихээр анхаарлаа хандуулж байх ёстой зүйл бол үтрээ орчим байдаг. Өөрсдийн мэдлэг дутмаг, анхааралгүй байдлаас болж, үтрээгээ гэмтээж, цаашлаад томоохон асуудал үүсгэх аюултай байдаг. Иймд бид та бүхэндээ үтрээ буюу ичимдэг эрхтнийг гэмтээдэг зүйлсийг танилцуулж, болгоомжтой байхыг сануулахаар бэлтгэлээ.

1. Зөөлөвчгүйгээр унадаг дугуй унах

Унадаг дугуй унаж, хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд тустай. Гэхдээ та суудалдаа зөөлөвчгүй дугуй бүү унаарай. Ялангуяа сарын тэмдгийн үед зөөлөвчгүй дугуй унах нь үтрээг гэмтээж, цусны эргэлтийг сааруулж, судсуудыг шахдаг байна. Үүнээс гадна удаан хугацаанд унаснаар, бэлгийн амьдралыг идэвхигүй болгож эхэлдэг байна.

2. Дасгал хийсний дараа хувцсаа солихгүй байх

Та дасгал хийж, хөлөрсний дараа, чийгтэй хувцсаа тэр дор нь сольж байгаарай. Учир нь чийгтэй хувцсанд бактер амархан үржиж, биед нэвтэрдэг аж. Дасгалын хувцастайгаа удаан байснаар, бактер нь үтрээний сувагт орж, мөөгөнцрийн халдвар үүсгэх аюултай юм. Харин та тус өвчнөөс сэргийлэхийг хүсч байвал, дасгал хийсний дараа хувцсаа аль болох хурдан сольж, усанд орох хэрэгтэй.

3. Крем, шоколадаар тоглох

Хайртдаа гэнэтийн бэлэг барих гэж крем, шингэн шоколадыг бие дээрээ асгах романтик бүсгүйчүүд байдаг. Гэхдээ та үүнийгээ үтрээ орчмоосоо аль болох хол байлгаарай. Эс бөгөөс наалдамхай шинж чанартай амттан нь үтрээний pH балансыг алдагдуулж, мөөгөнцөр болон өөр бусад халдварт өвчтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг байна.

4. Хэт их савандаж угаах

Мэдээж үтрээг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Гэхдээ хэт их хөөсрүүлж угааж болохгүй бөгөөд энэ нь харшил өгч, хорсгох аюултай юм. Мөн хэрэглэж байгаа савангаа сайтар судалж, орц найрлагийг нь анзаарах хэрэгтэй. Үтрээ угаахад зориулсан тусгай саванг, бага хэмжээгээр хэрэглэж, хувийн ариун цэврээ сахиарай.

5. Гар хангалга хийхдээ анхаарах

Зарим бүсгүйчүүд гар хангалга хийхдээ өргөст хэмх, лууван гэхчлэн хүнсний ногоог ашиглах нь бий. Гэхдээ энэ нь өөртөө их хэмжээний бактер, гадны биетийг агуулж байдаг тул, таны үтрээг гэмтээж, мөөгөнцөртэй болгох аюултай.

6. Шивээс хийлгэх

Та шивээс хийлгэж болох ч гэлээ, үтрээ орчимдоо үг бичүүлж, зураг зуруулахаас татгалзаарай. Учир нь үтрээний арьс тун эмзэг тул, гэмтэх магадлал өндөр болдог. Тиймээс шивээс хийлгэсний дараа загатнаж, хорсон, үрэвсэх нь бий. Ялангуяа баталгаа муу, чанагүй газар шивээс хийлгэх нь бүр их аюулыг дагуулдаг.

7. Хүүхдийн тосоор тослох

Үтрээгээ тосолж, секс хийх нь аюултай болохыг анхаараарай. Учир нь секс хийх явцад, хүүхдийн тос нь үтрээний хананд наалдаж, үрэвсэл үүсгэдэг байна. Харин та үүний оронд усан суурьтай тосыг хэрэглэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!