Энэ зун таныг хамгийн загварлаг, догь харагдуулах хувцаслалтууд

Зун бүр өөр өөр хувцас, гоёл чимэглэл трэнд болж байдаг. Энэ зуны тухайд ямар хувцас хамгийн загварлагт тооцогдож байгаа талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Шүр, сувдаар хэлхсэн зүүлт, бөгж

Анх Ази тэр дундаа Солонгосчууд ийм гоёлыг түлхүү зүүж хэрэглэдэг байсан. Өөрийн мэдрэмжинд тохируулж, өөрөө хэлхэж зүүдэг тус гоёлыг сүүлийн үед Америк, Европ гээд дэлхий нийтээр сонирхон зүүх болжээ. Инстаграмд хамгийн алдартай гэсэн бүхий л бүсгүйчүүд шүр, сувдан гоёлоор энгэрээ чимж, хуруундаа ч өнгө өнгийн хэлхсэн бөгж зүүх болоод байгаа юм. Манай охид бүсгүйчүүд ч мөн адил өөрсдөө хийгээд зүүж болно шүү.

Товчтой богино цамц

Энэхүү трэнд нь “Black pink” хамтлагийн дуучин Женнигээс үүдэж, дэлхий нийтээр тархаад байгаа гэвэл хол зөрөхгүй байх. Зөөлөн, заврын өнгийн богино цамцнууд нь эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгож, сайхан бие галбиртай харагдуулна. Тус цамцны доогуур өндөр суудалтай өмд, юбка, шорт гээд л юу ч өмсөж болно.

Шоон хээтэй хувцас

2021 оны трэнд хувцаслалтанд шоон хээтэй хувцас орж ирээд байгаа билээ. Ямар ч өнгөтэй байж болно. Ямар ч загвартай байж болно. Даавуун, шоон хээтэй байхад л болох бөгөөд Ази, Европ гэлтгүй бүхий л бүсгүйчүүд өөрсдийн сонирхолд нийцүүлэн төрөл бүрийн загвартайг өмсөж байна.

Мөөмөн өсгийт гутал

Өндөр өсгийтэй гутал өмсөөд, өдөржин зовж алхдаг цаг ард хоцорчээ. Бүсгүйчүүдийн өмсөх гуталны өсгий улам бүр намссаар байна. Гэхдээ илүү донжтой, илүү загварлаг болсныг дурдах хэрэгтэй. Хөлд эвтэйхэн, нэмээд дэгжин харагдах мөөмөн өсгийтэй гутлыг энэ зуны трэнд хэмээн онцолж байна.

Сул загварын өмд

Бариу жинс өмсөж, өдрийн халуунд нервтэх хэрэггүй. Сул загварын өмд трэнд болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч, энэ зун ч тэргүүн сонголт хэвээр байна. Өндөр суудалтай, сул өмд өмсөөд дээгүүр нь бариу богино цамц, футволк зэргийг сонгож өмсөөрэй.

Сул загвартай, жинсэн шорт

Жинсэн шорт өмсөж болно. Гэхдээ хэтэрхий богино шортноос татгалзаарай. Учир нь тус загварын шортнууд хэдийн моодноос гарчихсан. Харин оронд нь сул загвартай, өвдөгний дээгүүр татсан урттай жинсэн шорт трэнд болоод байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!