Ээжийнхээ үзэсгэлэнт төрхийг өвлөж төрсөн охин олны анхаарлыг татаад байна

Италийн алдарт жүжигчин Моника Беллуччи нь Малинагийн дүрээр хүн бүрийн сэтгэлд хоногшсон. Үзэсгэлэн гоо төрх, сайхан бие галбир, сэтгэл татам чанар гээд түүнийг хамгийн сайхан бүсгүйгээр нэрлэдэг. Нас ахисан хэдий ч гуа сайхан хэвээр байгаа түүнээс үлгэр дууриалал авч, бахдан биширдэг бүсгүйчүүд ч олон. Харин сүүлийн үед Моникагийн үзэсгэлэн гоог өвлөж төрсөн охин нь алдаршаад байгаа юм.

Түүний охиныг Дева Кассель гэдэг бөгөөд 16 настай. Ээжийнхээ залуу насыг санагдуулам үзэсгэлэнтэй төрсөн Дева цөөнгүй сэтгүүлийн нүүрэнд зургаа хэвлүүлж, “Dolce&Gabbana” брэндийн албан ёсны моделиор ажиллах болжээ.

167 см өндөртэй, 55 кг жинтэй. Цэнхэр нүдтэй, бор үстэй. Охины аав болох Винсент Кассел нь Франц хүн бол, ээж Моника Беллуччи нь Итали. Девагийн аав ээж 2013 онд албан ёсоор салцгаасан байдаг. Дева нэг охин дүүтэй.

Арван жилийн сургуулиа төгсөөд л фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд олон агентлагтай хамтарч ажилласан. 14 настай байхаасаа л загварын салбарт хүч түрэн орж ирсэн охин өдгөө 6-7 сая долларыг өөрийн хүч хөдөлмөрөөр олоод байна.

Дева өөртэйгээ ижил мэргэжилтэй буюу фото моделиор ажилладаг залуутай үерхдэг бөгөөд үүнийг нь түүний инстаграм хаяг руу зочилж мэдэж болно. Гэсэн хэдий ч охин хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Түүний инстаграм хаяг: d.casseluxxi

Одоо та бүхэндээ Дева болон Моника нарын хамтдаа “Vogue” сэтгүүлд зориулан авахуулсан гайхалтай зургуудыг хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!