Гэрт ирсэн зочдоо дайлдаг ганц нууц жор: Гурил ашиглахгүйгээр хийдэг махтай пирог

Заримдаа идэж дуусгалгүй талхаа хатаачихдаг шүү дээ. Хэрэв танай хөргөгчинд идэж дуусгаагүй талх байгаа бол үүнийг ашиглаж, амттайхан хоол хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Маш хялбархан нэмээд амттай болдог тул туршиж үзээрэй.

Орц:

  • Цагаан талх
  • Татсан мах – 350 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Өндөг – 4 ширхэг
  • Сүү – 250 мл
  • Моцерелла бяслаг
  • Давс, перец, амтлагч

Талхаа бүгдийг нь зүсч бэлтгэнэ. Хэтэрхий нимгэн хэрчиж болохгүй шүү.

Шарах шүүгээний саваа маслоор тослоно. Зүссэн талхаа нэг бүрчлэн сүүнд дүрээд савандаа өрнө.

Татсан махаа давс, перец, сонгино зэргээр амталж базна. Махаа талх бүр дээр хувааж тавиарай.

Өндгөө хагалж, сайтар хутгана. Үүнийгээ үлдсэн сүүтэйгээ хольж, савтай махан дээрээ хийгээрэй.

Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 180 хэмд 40 минут жигнэнэ. Товлосон цаг болоход хоолоо гаргаад дээр нь үрсэн бяслагаа цацаад, буцааж шарах шүүгээндээ хийж, 10 минут байлгаарай.

Ингээд л амархан бас амттайхан оройны хоол бэлэн болж байгаа юм. Гэрт ирсэн зочдоо дайлахад тохиромжтой хоол шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!