Жүжигчин Туяагийн ээлжит аальгүйтэл

Монголын хошин урлагийн X-Tuts продакшнаас урлагийн гараагаа эхлүүлсэн жүжигчин А.Туяа олон нийтийн сүлжээгээр үе үе аальгүйтсэн зургаа оруулж эрчүүдийн сэтгэлийг гижигддэг нэгэн.

Сүүлийн үед өөрийн биеийн тодорхой хэсгүүддээ гоо сайхны хагалгаа хийлгэж улам эмэгтэйлэг болсон тэрбээр өөрийн гадаад төрхөндөө улам итгэлтэй болсон уу гэлтэй үргэлж л зургаа цахим хуудастаа нийлэх болжээ.

Сайхан бүсгүй гэж ийм л байдаг байхдаа гэх үгсийн эзэн болсон жүжигчин А.Туяа үе үехэн аальгүйтэх дуртай бөгөөд хамгийн сүүлд л гэхэд ариун цэврийн өрөөнд богино даашинзны хормойгоо үл ялиг сөхөн аальгүйтсэн зураг бичлэгээ оруулжээ.

Хамтлагаасаа гарсанаас хойш дэлгэцийн бүтээлд хүчин зүтгэж яваа тэрбээр өрийн гоо сайхандаа анхаараад нөхөрт гарах ч завгүй яваа бөгөөд үеийнхэнээсээ бараг л ганцаараа гэр бүлийн амьдрал зохиогоогүй дураараа яваа нь гэхэд болно. Жүжигчин бүсгүй л заяаны ханьдаа хатуу шалгуур тавиад суугаа бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!