Төрсөн өдрөөрөө 247 ширхэг амьд сарнай бэлгэнд авсан Ганзаяагийн өөрчлөлт

Бүжигчин Төөгөөгийн “Цар тахал бол 100 жилд ганц олдох боломж. Мэдээ үзэж битгий стресстэж, дархлаагаа унагаад бай. Ном унш, подкаст сонс. Өөртөө хөрөнгө оруулалт хий” хэмээсэн лайв бичлэг олон хүний анхаарлыг татаж байсан цаг саяхан. Тэрээр “Би яагаад хурдан ярьдаг вэ гэвэл та нарын анхаарлыг өөртөө татах гэсэндээ” хэмээснийг зарим нь хүн загнадаг, биеэ тоосон гэж ойлгодог гэнэ.

Саяхан түүний найз бүсгүй болох Г.Ганзаяагийн төрсөн өдөр болсон бөгөөд хосууд нэг оройг мартагдахын аргагүй өнгөрүүлжээ. Түүний төрсөн өдөрт ойр дотны хүмүүс болон бизнесийн хамтрагчид нь оролцсон бөгөөд найз залуугаасаа 247 ширхэг амьд сарнай бэлгэнд авсан байна.

Бүжигчин, инфлүнсер Төөгөө цахим хуудсандаа “247ш сарнай хайртай хүндээ бэлэглэж үзэхийг битүүхэн мөрөөддөг байлаа. Чинийхээ төрсөн өдрөөрөө хамт олонтойгоо хайран дунд баярлаж байгааг нь хараад өөрөө эргээд баяр хөөртэй болсон гэж чигтэйхэн хэхэ.

Хайрлаад байхаар эргэж хайрлуулаад хайрлуулсандаа өөрөө улам илүү хайртай болоод байдаг юм байна. Бүжигчин байхаас минь хамт байж хайраараа намайг усалж өнөөдрийн @tugo116 болтол дэмжиж хамгаалж халамжилж ирсэн чамдаа баярлалаа. Намайг энэ хорвоогийн хамгийн азтай залуу мэт мэдрэмж үргэлж өгч чаддагт баярлалаа. Би чамд Хайртай” хэмээн дараах зургийг оруулжээ.

Инстаграм ашиглан хэрхэн долларын саятан болох боломжтой гэдгийг өөрийн биеэр харуулж байгаа тэднийг хүмүүс Инстаграмын хаан, хатад гэж хүртэл өргөмжлөөд авсан гэнэ лээ.

Төөгөөгийн зөвлөгөө: “Сошиал дээр одоо хамгийн их тоглолт хийх цаг шүү. Битгий фейсбүүк ух. Битгий мэдээ үзэж стрессдэж, дархлаагаа унагаад бай. Хүмүүс кино их үзэж байна лээ. Яг одоо хүн өөрийгөө хөгжүүлэх хамгийн сайн шалгарсан цаг. Яг одоо ном унш. Яг одоо подкаст сонс. Өөрийгөө хөгжүүл. Өөртөө хөрөнгө оруул.

Цар тахал 100 жилд болдог бол энэ бол цорын ганц боломж. Нэг бодлын бид асар их азтай. Яагаад гэвэл бүх хүн тэг зогсолт хийж байна. Бүх хүн түгжирч байна. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд тавтай морил!”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!