Цуглуулсан мөнгөөрөө байрны оронд автобус худалдан авч тохижуулж амьдрах болсон хосууд

Чарли МакВикар, Лук Уокер гэх хос автобус худалдаж аван, өөрсдийнхөөрөө тохижуулж, сошиалд од болоод байгаа юм. Аялах дуртай хосууд хамт амьдрахаар шийдсэн ч, хаана амьдрахаа мэдэхгүй хэсэг эргэлзэж, эцэст нь автобус худалдаж аван тохижуулахаар болжээ. Тэдний хувьд байшин, сууц худалдаж авах мөнгөгүйн дээр сар бүр түрээс төлж амьдрахыг хүссэнгүй.

 

Хосууд жил орчим хугацаанд давхар ажил эрхэлж, олсон мөнгөө бүгдийг нь цуглуулж, бүсээ чангалж амьдарчээ. Мөн дээр нь гэрийнхэн, хамаатан садан зэргээсээ мөнгө цуглуулж, эцэст нь мөрөөдлийн автобусаа худалдан авч чадсан байна. Давхар автобусыг 3.5 мянган доллараар худалдаж авчээ.

Эхлээд автобус доторхыг засварлаж, сандлуудыг гаргаж, шалыг нь шинэчлэх хэрэгтэй болсон. Тэд өөрсдөө дрилл, өрөм, алх барьж аваад л бүгдийг гараараа хийсэн бөгөөд мэдээж мэргэжлийн хүмүүс ч тусалсан болохыг онцолжээ. Хамгийн их сэтгэл гаргаж, зав зай гаргаж ирэн тусалсан гэр бүлийнхэндээ маш их өртэй үлдсэн хэмээсэн байна.

Ямартай ч олны хүчээр хосууд автобусаа хоёр давхар хаус мэт л болгож чадсан байна. Хамтдаа тэдний гэрээр зочилцгооё.

Нэг давхар бол гал тогоо, зочны өрөө, ажлын өрөө

Тэд хэн хэн нь бүтээлч сэтгэлгээтэй тул гэрээ тохижуулахад тийм ч хэцүү байгаагүй гэнэ. Өөрсдөдөө илүү тухтай байхаар бодож гэрээ тохижуулсан аж.

Хоёр давхарт ор, ванн, хувцасны шүүгээ байгаа

Тэд гадна орчноо ч сайхан тохижуулсан

Хосууд автобусаа Чарлигийн аавын эдлэнгийн жижиг хэсэгт байрлуулдаг бөгөөд багахан хэмжээний түрээс төлдөг байна. Тэд зөвхөн автобусандаа амьдрах бус гадна орчноо ч тухтай болгож, оройдоо кино үзэж романтик болзоог зохиодог аж.

Тэд автобус доторх болон гадна орчноо тохижуулж, нийтдээ 20 мянган долларыг зарцуулсан байна. Амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл хэмээн автобус худалдан авч тохижуулсан тухайгаа тодотгосон аж. Хосууд одоо хаа нэгтээ аялж зугаалсан ч автобусаа жолоодоод, гэртэйгээ тав тухтай явж байж болох гэнэ. Тэд мөрөөдлөөрөө амьдарч байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!