Амттай мармелад хийж сураад, хүүхдэдээ өгөөрэй!

Эдийн засгийн хямралтай энэ үед айлын эзэгтэй бүр л аль болох мөнгөө хэмнэхийг хичээж байгаа. Тэгвэл та эхлээд хүүхдүүдээ хуурах амттан чихрээ дэлгүүрээс худалдаж авахаа болиорой. Харин оронд нь гэртээ өөрийн гараар хийгээд өгч болно шүү дээ. Өнөөдөр мундаг эзэгтэй нартаа мармелад хийх аргыг зааж өгч байна.

Алимтай мармелад

Орц:

  • Ургамлын тос
  • Алим – 2 том
  • Лийр – 2 том
  • Ус – 1 стакан
  • Пектин (pectin) – 1 жижиг халбага
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Шанцай, нунтаг самар – амталгаагаар
  • Нимбэгний шүүс – амталгаагаар

Алим болон лийрээ хальсалж, ясыг нь аваад дөрвөлжилж хэрчээрэй. Үүнийгээ тогоонд хийж, дээр нь ус нэмээд буцалгана. Жимсээ буцлаад ирмэгц амтлагчууд болон нимбэгний шүүсээ хийж, зөөлөн гал дээр 4-5 минут жигнэж хутгаарай. Тал аяга элсэн чихэр, пектинээ хольж, гал дээр халааж хайлуулна. Харин үлдсэн тал аяга элсэн чихрээ жимсэндээ хийж, уусгаарай. Ингээд эцэст нь пектинтэй элсэн чихрээ жимсэн дээрээ хийж, мөн л сайтар хутгана.

Бэлэн болсон жимсний бэлдмэлээ дөрвөлжин тавцан дээр дэвссэн цаасан дээр тарааж асгана. Үүнийгээ хөргөгчинд хийж, биетэй болгоорой. Дараа нь хутгаар жижиглэн хэрчиж, хоёр талаар нь элсэн чихрэнд дүрснээр таны мармелад бэлэн болох юм.

Ханборгоцойн мармелад

Орц:

  • Жүржийн шүүс – 1 стакан
  • Нимбэгний шүүс – аяганы дөрөвний нэг
  • Лайм шүүс – аяганы дөрөвний нэг
  • Желатин – 3-4 халбага
  • Зөгийн бал – 2 халбага
  • Лаазалсан эсвэл хэрчсэн ханборгоцой – тал аяга

Жүрж, нимбэг, лайм шүүсээ желатин болон зөгийн балтай хольж, зөөлөн гал дээр 5 минут халаагаарай. Буцалгаж болохгүйг анхаар. Үүнийгээ саванд хийж, 5-10 минут амраана. Дараа нь үүнийгээ ханборгоцой дээрээ хийж, хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаарай. Хангалттай хөрж бэхжсэний дараа үүнийгээ дөрвөлжилж хэрчээд, элсэн чихрэнд дүрж иднэ.

Шоколадтай мармелад

Орц:

  • Хар шоколад – 1 уут
  • Ус – аяганы дөрөвний нэг
  • Желатин – 3 халбага
  • Сүү – 1 аяга
  • Зөгийн бал – 2 халбага
  • Гааны навч – 4-5 ширхэг

Шоколадаа хугалж, халуун ус дээр нимгэн аяганд хийж тавин хайлуулаарай. Үүнийгээ сүүндээ хийж, халаана. Желатин, зөгийн бал, гааны навчаа хольж зуурмаг болгоно. Үүнийгээ халаасан шоколадтай сүүндээ хийж хутган бэлтгээрэй. Бэлэн болсон зуурмагаа хэвтэй саванд хийж хөргөгчинд байлгаж хэлбэржүлэх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!