Амьдрал алгаа дэлгэхээр хэчнээн сайхан болохыг батлах гайхалтай түүхүүд

Ажлынхаа хажуугаар сэтгэл сэргээсэн, хайр мэдрүүлсэн гэгээлэг мэдээлэл уншиж, өөрийгөө цэнэглэж байгаарай. 87 насандаа модель болсон эмээгээс авахуулаад нэг л мэдэхэд 9 хүүхэдтэй болчихсон залуухан ээж гээд л сонирхолтой зүйлс интернэтээр дүүрэн. Тэр дундаас таны нүүрэнд инээмсэглэл тодруулж чадах сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хуваалцаж байна.

Гуравхан жилийн дотор 9 хүүхдийн ээж болсон бүсгүй

2017 онд эхний хүүхдээ төрүүлсний дараа Максин болон түүний нөхөр эцэг эхээ алдсан ах дүү 4 хүүхдийг өргөж авахаар шийдсэн байна. Өнөр өтгөн, хайр цалгисан гэр бүлд ахин том бэлэг ирсэн нь Максиний жирэмслэлт байв. Хамгийн гайхалтай нь бүсгүй 4 ихэр хүүхэд төрүүлж, 9 хүүхдийн ээж болжээ.

87 насандаа модель болсон эмээ

Гэрэл зурагчин Стейси Марин гоёмсог даашинзны зураг авалт хийх ёстой байв. Гэсэн ч даашинз өмсөх ёстой модель нь ирэхээс татгалзсан тул залуу 87 настай эмээгээ модель болж өгөөч хэмээн гуйсан байна. Эмээгийн зургууд сошиалд тарж, хүн бүрийн хайрыг татаж чадсан юм.

Өөртөө өгсөн хамгийн том бэлэг

Таргалалт миний дайсан байсан гэдгийг мэдэлгүй явсан. Төрсөн өдрөө болохоос өмнө турахаар шийдэж, жингийнхээ талд хүрч чадсан шүү.

41 насандаа их сургууль төгссөн

40 насандаа их сургуульд сурч, бакалаврын зэрэг хамгаалсан. Миний хувьд маш том амжилт гаргаж, өөрөөрөө бахархаж байна. Одоо л мөрөөдлөө биелүүлж, зорьсон зорилгодоо хүрч чадахаар боллоо.

Шоронд цөөнгүй жил суугаад гарч ирсэн. Гэсэн ч бууж өгөлгүй сургуульд сурч боловсорч, докторын зэрэг хамгаалаад байна.

Гүүглээс өөрийнхөө зургийг олж хараад бахархсан

Зүрхний мэс ажилбарт орж, 1.5 жилийн эмнэлэгт хэвтэж өнгөрүүлсэн. Амьдрал минь дуусах гэж байгаа мэт санагдаж байсан ч, бууж өгөлгүй тэмцэж, улам бүр амьдрах итгэл төрж, өөрийгөө хөгжүүлсэн. Одоо би эрүүл, эрч хүчтэй.

Гал тогоонд цагийн ажил хийж байсан бүсгүй Токиогийн олимпод оролцож явна

Жижиг тосгон, ядуу гэр бүлээс гаралтай охин. Цагийн ажил хийж, хажуугаар нь бэлтгэлээ хийсээр Токиогийн олимпод оролцож чадсан.

Хүүхэдтэй болж чадахгүй гэж байсан ч, бууж өгөөгүй. 7 жил хичээсний үр дүнд хүүтэй болсон

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!